solongonews
Есдүгээр сарын ХҮИ өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувиар өссөн байна
2021-10-14 16:46
Есдүгээр сарын ХҮИ өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувиар өссөн байна

Үндэсний Статистикийн Хорооноос 14-ний өдрийн мэдээллийг нийтэлснээр, есдүгээр сард хэрэглээний үнийн үндэсний индекс (ХҮИ) өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувиар өсөж, өсөлтийн түвшин өмнөх сараас 0.1 хувиар багасав.

Есдүгээр сард хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар буурч, өсөлтийн төвшин өмнөх сараас 1.1 хувиар нэмэгдсэн байна. Хүнсний бүтээгдэхүүний хувьд гахайн махны үнэ 46.9 хувиар буурч, бууралтын төвшин 2.0 пунктээр нэмэгдсэн бол цэнгэг усны загас, өндөг, хүнсний ногооны тосны үнэ тус тус 21.0 хувь, 14.2 хувь, 9.2 хувиар буурсан байна.

Хүнсний бус бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 2.0 хувь өссөн ба өсөлтийн төвшин 0.1 пунктээр нэмэгдэв. Хүнсний бус бүтээгдэхүүнээс аж үйлдвэрийн өргөн хэрэглээний барааны үнэ 2.8 хувь өсөж, өсөлтийн төвшин 0.3 пунктээр нэмэгдсэн бөгөөд бензин, дизель түлшний үнэ тус тус 23.4 хувь, 25.7 хувиар өсөв. үйлчилгээний үнэ 1.4 хувиар өсөж, өсөлтийн түвшин 0.1 хувиар буурснаас нислэгийн тийз, аялал жуулчлалын агентлагийн төлбөр, зочид буудлын байрны үнэ тус тус 15.7 хувь, 8.7 хувь1.2 хувиар өсөн, өсөлтийн түвшин буурав.

Үндэсний Статистикийн Газрын Хотын хэлтсийн ахлах статистикч Дун Лижуань хэлэхдээ, 09-р сард хүнс, эрчим хүчний үнийг эс тооцвол үндсэн үнийн индекс өмнөх сарын мөн үетэй харьцуулахад 1.2 хувиар өсөж, хэрэглээний зах зээлийн эрэлт нийлүүлэлт ба үнэ ерөнхийдөө тогтвортой байна гэв.

09-р сард нүүрсний үнэ болон эрчим хүч их шаарддаг зарим салбарын үнэ өссөн зэрэг хүчин зүйлүүдэд нөлөөлж, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт тэлсээр байна. Бүх улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үндэсний үйлдвэрийн үнийн индекс (PPI) өнгөрсөн оны мөн үеэс 10.7 хувиар өсөж, өсөлтийн төвшин өмнөх сараас 1.2 пунктээр нэмэгдсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл