solongonews
Хятадын 2020 онд хийсэн гадаад хөрөнгө оруулалт 132.94 тэрбум ам.долларт хүрэв
2021-01-22 10:16
Хятадын 2020 онд хийсэн гадаад хөрөнгө оруулалт 132.94 тэрбум ам.долларт хүрэв.

Хятадын Худалдааны яам, Үндэсний Статистикийн газар, Гадаад валютын удирдах газраас жил бүр тухайн жилийн “БНХАУ-ын гадаад хөрөнгө оруулалтын албан мэдээ”-г боловсруулан гаргадаг ба өнгөрсөн оны мэдээг албан ёсоор танилцуулдаг билээ.
Хятадын 2020 онд хийсэн гадаад хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа тогтвортой, эрүүл хөгжлийг хадгалж, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ ерөнхийдөө нэмэгдсэн хандлагатай юм.
Хятад улсаас гадаад улс орнуудад хийсэн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 132.94 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.3%-иар өссөн үзүүлэлт гарчээ. Хөдөлмөрийн үйлчилгээний хамтын ажиллагаанд бүр салбарыг хамарсан 301 мянган  ажилчин илгээж, 12-р сарын сүүлчээр нийт 623 мянган ажилчин гадаадад ажилласнаар бүртгэгджээ.
"Бүс ба зам" дагуух орнууд дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа тэлсэн. 2020 онд Хятадын аж ахуйн нэгжүүд "Бүс ба зам" дагуух 58 улсад санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалтад 17.79 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, өнгөрсөн оны мөн үеэс 18.3% -иар өсөв.
Үүний зэрэгцээ Хятадын орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн хийсэн гадаадын хөрөнгө оруулалт идэвхтэй үзүүлэлттэй байна. 2020 онд орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн гадаадын санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 80.75 тэрбум ам доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 16.4% -иар өссөн нь тухайн үеийн нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73.3% -ийг эзэлж байна. Үүнд Хятадын төв ба зүүн бүсийн орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн хийсэн гадаад хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 21.8% -иар өссөн бөгөөд Гуандүн, Шанхай, Жэжян зэрэг муж хот нь эхний гуравт жагсаагдсан байв.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл