Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Ли Жянь ээлжит хэвлэлийн бага хуралд: - "Коронавирусийн эсрэг вакциныг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-нд нэгдэн орох нь Хятад улс хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцын үзэл баримтлалыг баримталж, вакциныг дэлхий нийтийн болгоно гэсэн амлалтаа биелүүлэх чухал алхам юм. Хятад улс талуудтай хамтдаа, дэлхийн цар тахлын эсрэг тэмцэл, дэлхийн улс орнуудын ард иргэдийн амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг хамгаалахад хүчин зүтгэлээ оруулах болно. Өнөөгийн байдлаар цар тахал дэлхийн хүрээнд газар авсан хэвээр бөгөөд улс орнуудын ард иргэдийн амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндэд аюул заналхийлж байна. Хөгжиж буй орнуудад тохирсон, аюулгүй, үр дүнтэй вакцин олгох тэгш боломжоор хангах талаар Хятад улс анхааралтай үзсээр ирсэн юм. Хятад улс "Коронавирусийн эсрэг вакциныг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-нд нэгдсэн зорилго нь өөрийн бодит үйл ажиллагаагаар вакцины шударга хуваарилалтыг дэмжиж, хөгжиж буй орнуудыг вакцинаар баталгаатай хангахыг зэрэгцээ илүү олон хүчин чадалтай улс орнуудыг тус төлөвлөгөөнд хамруулахыг дайчлахын төлөө гэж хэллээ.
Вакциныг дэлхий нийтийн болгоно
2020-10-13 10:37
Вакциныг дэлхий нийтийн болгоно.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх
