Ли Кэчян сайд Сан-Томе ба Принсипийн Ерөнхий сайдтай хэлэлцээр хийв
2017-04-12 22:35
Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 12-ны үдээс хойш Ардын Их Хурлын ордонд Хятад улсад албан ёсны айлчлал хийж буй Сан-Томе ба Принсипийн Ерөнхий сайд Патрисе Тровоадатай хэлэлцээр хийлээ.
Ерөнхий сайд Ли Кэчян:
- Хятадын тал Сан-Томе ба Принсипийн хамт тус тусынхаа харьцангуй давуу талаа гүйцэд ашиглаж, хөгжлийн стратегиа холбон, хоёр орны таван жилийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг сайтар хэрэгжүүлэхэд бэлэн байна. Хоёр тал аялал жуулчлалын үйлчилгээний салбар, хөдөө аж ахуй, загасны аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсэж байна. Сан-Томе ба Принсипийн хэрэгцээр шаардлагын дагуу чадах ядахаар туслан дэмжихэд Хятадын тал бэлэн байна гэж хэллээ.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
