Сүү болон куркумаг та уургийн коктейлийн оронд хэрэглэх боломжтой. Энэхүү ундааг хүмүүс "golden milk" хэмээн нэрлэдэг бөгөөд гэртээ өөрөө хийгээд ууж болно.
Хийх арга:
40гр куркума дээр 100 мл ус нэмнэ.
Уусмалаа өтгөртөл нь буцалгана.
Ингээд нэг стакан сүүн дээр 1 цайны халбага куркумагийн уусмалыг нэмэхэд л болно.
Бэлэн болсон куркумагийн бэлдмэлийг хөргөгчид нэг сар хадгалах боломжтой.
1 хоолны халбага куркумад өдрийн хэрэглээний 26 хувийн марганец, 16 хувийн төмөр, омега 3, омега 6, В6 болон С аминдэм агуулагдана.
Эрдэмтдийн үзэж байгаагаар илүүдэл жин нь аливаа бие эрхтний үрэвсэлтэй холбоотой гэнэ. Тиймээс үрэвслийн шалтгааныг олж чадвал тухайн хүн амархан жин хасна. Куркума нь үрэвслийг намдааж, исэлдлийн стрессийг арилгаж, инсулин мэдрэх чадварыг нэмэгдүүлдэг байна.
