solongonews
Сул загвартай джинсыг юутай хослуулж өмсөх вэ?
2015-12-28 18:21
Сүүлийн үед ажиглаад байхад сул загвартай джинс буюу Бойфренд нь их дэлгэрээд байгаа. Эрэгтэйлэг загвартай энэ өмд таны шүүгээнд байгаа бол юутай хослуулж өмсөхөө одоо мэдээд аваарай.
Энэ өмд нь туранхай өндөр охидод зохидог бөгөөд уншигч та тийм галбиртай бол танд гайхалтай таарна гэсэн үг. Джинс бараан өнгөтэй байх тусам өндөр харагддаг мөн үзүүр нь өсгийнөөс 8-10 см хооронд байх хэрэгтэй.
Юутай хослуулах вэ?
Гуталны хувьд бүх төрлийнх зохино: углааш, өгсийт, кет, пүүз гээд.
Хувцасны хувьд гэвэл урт цамц, богино савхи, пиджак, хүрэм, урт пальто, үслэг куртка, жилет.  Футболк болон майкийг дангаар нь өмсөх хэрэггүй.
Хүйтэн үед хоолойтой цамц, ноосон цамц дангаараа сайхан харагдана.
Мөн энэ өмд нь эрэгтэйлэг учир дээрээ ЭМЭГТЭЙЛЭГ, доороо ЭРЭГТЭЙЛЭГ чанарыг хадгалах хэрэгтэй. Үүний тулд гоёл чимэглэлийг мартаж болохгүй. 
Гоёлын хувьд: заавалчгүй бүс байх хэрэгтэй! Мөн малгай, ороолт, нарны шил, урт зүүлт зохино. 
Маш олон охид бүсгүйчүүд энэ өмдийг кет, пүүзтэй өмсөх хэрэгтэй гэж үздэг. Гэвч үгүй ээ. Өсгийт өсвөл илүү загварлаг!
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл