solongonews
Өвөр Монгол: Төмөр зам маш түргэн хөгжиж байна
2017-08-08 10:27
Наймдугаар сарын 3-ны өдрийн 10:18 цагт Өвөр Монголын D6980 ээлжийн хурдны галт тэрэг Хөххотын зүүн өртөөнөөс хөдөлж Улаанцавыг чиглэн аяллаа.

300 жилийн өмнө Өвөр Монголын тал нутгийн малчид Жин Ян замаар Бээжинд орж гардаг байжээ. Энэ зам нь ёсондоо хонь тээдэг зам байлаа. Жил бүрийн зуны улиралд сүрэг сүрэг хонь Жин Ян замаар Бээжинд орно. 96 жилийн өмнө Бээжин-Сүй Юань (Өнөөдрийн Хөххот) чиглэлийн төмөр зам нэвтэрснээр Өвөр Монгол анх удаа улс даяар төмөр замын сүлжээнд орсон юм. 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Хөххотын зүүн өртөөнөөс нэгдүгээр ээлжийн хурдны галт тэрэг аялж, Өвөр Монгол үүнээс эхлэн хурдны галт тэрэгний цаг үед алхан орлоо.

3-ны өдрийн 10:18 цагт Өвөр Монголын D6980 ээлжийн хурдны галт тэрэг Хөххотын зүүн өртөөнөөс хөдөлж Улаанцавыг чиглэн аяллаа.

“Охин минь хараач маш хурдан байна. Бидний сууж байгаа энэхүү галт тэрэг хурдны галт тэрэг, цагт 250 километрийн хурдтай маш хурдан аялдаг тэрэг” гэж зорчигч Жан Шяояань 2 настай жаахан охиндоо Өвөр Монголын анхны хурдны галт тэргийг танилцуулж байлаа. Жан Шяояаний нутаг нь Улаанцав, одоо Хөххотод сууж байна. Тэрээр сар бүр охиноо дагуулан нутагтаа харьж аав ээжтэйгээ уулздаг ажээ.

“Өмнө нь Улаанцав хүрэхэд цаг гаруй зарцуулдаг байлаа. Одоо харин дөчин минуттай бол хүрнэ. Энэ хоёр хот яг л зүүн баруун гэр шиг ойр болсон” гэж тэрээр ярив.

Хурдны галт тэргийг бүтээн байгуулах явцад түүхийн хуучин буурь болон байгаль экологийн орчныг маш чухалчлан хамгаалснаар зорчигчдод хурдны галт тэрэгний тохь тухыг мэдрүүлсэн бөгөөд үзэмж төгөлдөр уул ус, хуучин буурийг сонирхуулдаг байна.

10: 55 цагт D6980 ээлжийн хурдны галт тэрэг Улаанцав хотод хүрлээ.

“Аав ээжийн минь хуучин гэр яг галт тэрэгний өртөөний энд байсан. Хожим нь хуучин гэрүүдийг нурааж галт тэргэний өртөө байгуулсан юм” гэв. Жан Шяояаний аав ээж шинэ байшинд нүүж оржээ. Ингээд хуучин байшингуудын оронд Улаанцав галт тэрэгний өртөөг байгуулсан байна.

Хурдны галт тэрэг Улаанцав өртөөнд аялан орох үед өртөөний тавцанд зорчигчид хүлээж байв. 78 настай Шао Шүүжэнь хурдны галт тэргийг үзэхээр зорин ирсэн байна. Тэрээр хэлэхдээ, би бага байхдаа галт тэргэнд нэг удаа суувал маш их баярладаг байв. Одоо манай Өвөр Монголд өндөр хурдны галт тэргээр барахгүй хурдны галт тэрэг ч байна. Хожим би хурдны галт тэргэнд сууж Өвөр Монголыг нэг тойрохыг хүсэж байна гэв.

Шао Шүүжэнээс илүүтэй тал нутгийн төмөр замын хурдны дэвшлийг гүнзгий мэдэрсэн хүн бол D6980 ээлжийн хурдны галт тэрэгний жолооч Гүн Гүөчин байлаа. Тэрээр 16 жил галт тэрэг жолоодсон туршлагатай жолооч. 11 загварын галт тэрэг барьж байсан бөгөөд Өвөр Монголын анхны өндөр хурдны галт тэрэг болон анхны хурдны галт тэрэгний жолооч болжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл