solongonews
Өөрийн хүүхэд биш ч өрөөлийн хүүхдүүдэд ч адилхан хайр түгээе
2021-05-10 16:50
Өөрийн хүүхэд биш ч өрөөлийн хүүхдүүдэд ч адилхан хайр түгээе.

Ниншягийн Хүүхдийн асрамж халамжийн хүрээлэнгийн үүдний танхимд ороход “Өөрийн хүүхэд биш ч өрөөлийн хүүхдүүдэд ч эцэг эхийн хайрыг өгнө” гэсэн өгүүлбэр хамгийн түрүүнд нүдэнд тусна. Энэ нь Ниншягийн Хүүхдийн асрамж халамжийн хүрээлэнгийн ажилчдын уриа юм.

Энэхүү том гэр бүлд өнчин, хөгжлийн бэрхшээлтэй 260 хүүхэд амьдардаг бөгөөд хүүхдүүдийн хоолны дэглэм, өдөр тутмын амьдрал, нөхөн сэргээх сургалт, эмнэлгийн тусламж үйлчилгээг 151 эмэгтэй ажилчин хариуцдаг. Өдрөөс өдөрт, жилээс жилд эх хүний хайрыг эдгээр хүүхдүүдэд чимээгүй зориулсаар байна. Сувилагч Хайшя:

- Энд байгаа ихэнх хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй байдаг учраас тэднийг асран харгалзах нь өөрийн хүүхдээс хамаагүй илүү хүч зарцуулдаг. Гэхдээ хүүхдүүд "ээж" гэж дуудахыг сонсох бүр зүрх сэтгэл догдолж, ядарснаа мартдаг гэлээ.  

Өөрийн хүүхэд биш ч өрөөлийн хүүхдүүдэд ч адилхан хайр түгээж яваа хүмүүст хүндэтгэл дэвшүүлье. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл