solongonews
Шаргуу хатуужилтай тэмцэх, ажилч арвич амьдрах үзэл баримтлалыг орхигдуулж болохгүй
2019-03-11 11:26
Шаргуу хатуужилтай тэмцэх, ажилч арвич амьдрах үзэл баримтлалыг орхигдуулж болохгүй.

“Манай улс хөгжөөд ямар түвшинд хүрсэн ч, ард түмний амьдрал дээшлээд ямар хэмжээнд хүрсэн ч шаргуу хатуужилтай тэмцэх, ажилч арвич амьдрах үзэл баримтлалыг үүрд орхигдуулж болохгүй”. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хянан хэлэлцүүлэгт оролцохдоо, шаргуу хатуужилтай тэмцэх, ажилч арвич амьдрах үзэл баримтлалаар ажлаа удирдах хэрэгтэй. Энэ нь бидний олон жилийн турш хөгжиж ирсэн чухал баталгаа төдийгүй бидний өмнөх залгамжлан мөн хойшдын хүмүүст зам нээж, дахин гэрэл гэгээтэй шинэ амжилтыг бүтээх чухал баталгаа юм хэмээн дахин чухалчилсан байна.

Шаргуу хатуужилтай тэмцэх, ажилч арвич амьдрах үзэл баримтлал бол Хятадын үндэстний уламжлалт ариун ёс, мөн ХКН-ын шилдэг уламжлал ба ёс юм. Хувьсгалын он жилүүдийн “Хуучин амуу хулууны шөл”-ний баясал бөгөөд үл сүрдэх зориг болон бүтээн байгуулалтын цаг үеийн “ажилч, арвич нь уламжлалт эрдэнэ, мянган өдрийн түлээг нэг өдөрт түлж үл болох” уриалал нь ХКН-ын хатан бат зоригоор халшрахгүй зүтгэх, ялалтын зүг урагшлах, агуу үйлсийг бүтээх зоригийг ямагт хөвчилсөөр иржээ. Шинэ цаг үед орлоо. Ерөнхий нарийн бичгийн даргын эрхэм нандин хүсэл найдварыг баттай цээжилж, үргэлжлүүлэн хатуужилтай тэмцэж ажилч, арвич амьдрах хэрэгтэй. Энэ нь бидний ажил үйлсийн хөгжилд чухал төдийгүй алс хэтийн ач холбогдолтой юм.

“Урьдах мэргэдийн төр гэрээ зассан түүхээс ажилч, арвич амьдрах нь өөдлөн дэвшиж, сарниулан бүрэлгэх нь уруудан доройтуулна” гэдгийг мэдэж болно. Сарниулан бүрэлгэж жарган цэнгэх нь бодисын эд баялгийг талхидаж байгаагаар барахгүй, хүмүүсийн оюун санааны ертөнцийг ч талхиддаг юм. Өөрчлөлт нээлт хийснээс хойш Хятад улсын эдийн засгийн суурь зузааран, амьдрал улам бүр сайжирч, бүх талын нөхцөл ч сайжирсан байна. Гэвч чинээлэг нь сарниулан бүрэлгэхийн “нэвтрэх үнэмлэх” биш юм. Ялангуяа одоо Өвөр Монгол бүтцийн талын өөрчлөлт хийж, зэрэг дээшлүүлэх, бэрхийг даван хүнд хүчрийг шийдэх зангилааны шатанд оршиж, онцгой ядуу газар нутгийг ядуурлаас ангижруулах ажлын хүнд, санхүү зэрэг цар хүрээнд аюул их, маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдаж байна. Урсгал сөрөн онгоц сэлэхэд урагшлахгүй бол ухардаг. Бид ямар ч байсан бардамнаж сэтгэл ханаж болохгүй. Ямар ч үед хүч сулран хойргошиж болохгүй, шаргуу хатуужилтай тэмцэх ажилч, арвич амьдрах шилдэг уламжлалаа харуулах хэрэгтэй байсаар. “Тэнэг өвгөн уулыг нүүлгэх” тэсвэр зоригоор зорилгодоо хүрэхгүй бол үл зогсох зоригоор Өвөр Монголын ӨЗО-ы бүх төрлийн ажлыг тасралтгүй урагш ахиулах хэрэгтэй.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл