solongonews
Дарга Ши Жиньпин Хятад улс болон Португал хэлтэй улсуудын Дээд шүүхийн дарга нарын хуралд баярын захидал илгээв
2018-03-27 16:35
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад улс болон Португал хэлтэй улсуудын Дээд шүүхийн дарга нарын хуралд баярын захидал илгээв

Хятад улс болон Португал хэлтэй улсуудын Дээд шүүхийн дарга нарын хурал 03-р сарын 26-ны өдөр Гуанжөү хотод нээлтээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин хуралд баярын захидал илгээжээ.

Ши Жиньпин баярын захидалдаа: 

Сүүлийн жилүүдэд Хятад улс болон Португал хэлтэй улсууд хоорондын харилцаа хөгжиж, хууль зүйн салбар дахь харилцаа хамтын ажиллагаа түүний чухал бүрэлдэхүүн хэсэг болж байгаа юм. Тус хурал Хятад улс болон Португал хэлтэй улс хоорондын хууль зүйн салбар дахь харилцаа хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой. Хамтын хөгжилд улс төр, хууль зүйн шилдэг сайн орчин бүрдүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын байгуулалтыг ахиулахад хувь нэмэр үзүүлэх нь зайлшгүй юм гэжээ.

Мөн тус хурал нь “Өрсөлдөөн болон ялалт-Интернетийн эрин дэх хууль зүй” хэмээх гол сэдвээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд чухал ач холбогдолтой юм. Төлөөлөгчид санал бодлоо гүн гүнзгий солилцож, идэвхтэй ярилцан, интернетийн олон улсын хууль зүйг ахиулж, интернетийг ашиглан улс орнуудын ард иргэдэд илүү их буян эдлүүлэхийг хүсэж байна гэжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : news.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл