9-р сарын 29-нд Хятадын Чанжэн-2 улаан пуужин Шичаны хиймэл дагуул хөөргөх төвөөс гурван хиймэл дагуулыг товлосон тойрог замд нь амжилттай оруулав. Энэ бол Хятадын Чанжэн системийн зөөгч пуужин 251 дэх удаагаа амжилттай хөөрч байгаа хэрэг юм.
Хятадын Сансарын шинжлэх ухаан техникийн корпрацын 1-р хүрээлэнгийн танилцуулснаас үзвэл, Чанжэн-2 хөх пуужинг Чанжэн-2 пуужингийн үндсэн дээр сайжруулан бүтээсэн бөгөөд 43 метр урт, хөөрөх нийт хүндийн жин 245 тонн юм байна. 1975 онд энэ хэлбэрийн пуужинг анх удаа туршин хөөргөснөөс хойш өнөөг хүртэл нийт 44 удаа хөөргөж, амжилтад хүрсэн хэмжээ нь 97 хувьд хүрч, Чанжэн системийн пуужингийн дотор хамгийн удаан ашиглагдаж, хамгийн өндөр амжилт гаргасан алтан медальт пуужин юм байна.
