solongonews
Битүүн, шинийн нэгэнд буухиа шуудангийн илгээмж 130 саяас давав
2021-02-13 20:42
Битүүн, шинийн нэгэнд буухиа шуудангийн илгээмж 130 саяас даваад байна.

    Энэ оны сар шинийн баяр, ялангуяа "Ажиллаж, амьдарч байгаа тухайн газартаа сар шинээ тэмдэглэх" уриалга дор онлайн худалдаа улам бүр хүмүүсийн сар шинийн бараагаа цуглуулах сонголт боллоо..

Хятадын Шуудангийн Үндэсний Газраас битүүн, шинийн нэгний хоёр хоногт үндэсний хэмжээнд 130 гаруй сая илгээмжийг хүргэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 223 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Сар шинийн баяраар Шуудангийн Үндэсний Газраас буухиа шуудангийн компаниудыг "Үйл ажиллагаагаа зогсоохгүй, интернэт сүлжээний ажиллагааг зогсоохгүй, илгээмжийг дарахгүй байх"-ыг шаардсанаар буухиа шуудангийн олон компаниуд хэрэглэгчид сар шинийн барааг саадгүй хүргэж, сар шинээ баяр хөөртэй тэмдэглэхийг баталгаажуулахын тулд хичээн ажилласаар байна.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл