solongonews
Хятад, Оросын Хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хорооны хурал болов
2023-12-14 11:02
Хятад, Оросын Хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хорооны хурал болов.

        Хятад, Оросын Хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хорооны XXⅣ хурал 13-нд видео хэлбэрээр явагдав. Төрийн зөвлөлийн гишүүн Шэнь Ичинь, ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Голикова нар оролцов.

         Хоёр тал өнгөрсөн нэг жилийн Хятад, Оросын ард түмэн, соёлын хамтын ажиллагаанд хүрсэн үр өгөөжтэй үр дүнг өндрөөр үнэлсэн байна.Өнгөрсөн онд Хятад Оросын спортын солилцооны жил бүрэн амжилттай болж, төрөл бүрийн 400 гаруй үйл явдал болж, Хятад Оросын боловсролын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, гадаадад хоёр талын судалгааны ажлын цар хүрээг сэргээх ажлыг эрчимжүүлж, хоёр "Хятад,Оросын уламжлалт хятад анагаах ухааны төв"-ийг байгуулсан байна. Хоёр талын ард түмний солилцоо, хамтын ажиллагаа нь хоёр ард түмний харилцан ойлголцлын хүрээг нэмэгдүүлж, шинэ эринд Хятад,Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн ерөнхий нөхцөл байдалд үйлчлэхэд эерэг үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн чухал зөвшилцлийг сайтар хэрэгжүүлж, Хятад,Оросын ард түмэн соёлын хамтын ажиллагааг өндөр чанартай хөгжүүлэхийг дэмжих шаардлагатай байна гэж үзсэн байна.

        Шэнь Ичинь:

      - Ирэх онд Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиох болно. Хоёр тал энэ боломжийг ашиглан,хамтын ажиллагааны төлөвлөгөөг улам боловсронгуй болгох, хамтын ажиллагааны брэндийг бий болгож, ард түмэн хоорондын хамтын ажиллагааны утга учрыг баяжуулан,2024-2025 оны Хятад, Оросын соёлын жилийг хамтран зохион байгуулж,хоёр ард түмний хамтын ажиллагааны шинэ түүхийг бичих ёстой.

        Голикова:

      - Ард түмэн, соёлын хамтын ажиллагааны салбарт бодит хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр ард түмэнд илүү ашигтай, хожлын үр дүнд хүрэхэд нь тус дөхөм үзүүлэн, Орос, Хятадын найрамдлыг гүнзгийрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.

        Уулзалтын үеэр хоёр тал холбогдох салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцсон байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл