solongonews
Манжуурын нисэх буудлын гааль хүнсний ногооны чанар, аюулгүй байдлыг бүрэн баталгаажуулж байна
2022-07-14 10:47
Манжуур хотын нисэх буудлын гаалийн байгууллага нь экспортолж буй хүнсний ногооны чанар, аюулгүй байдлыг бүрэн баталгаажуулж байна.

    Манжуур хотын Гаалийн харьяа Манжуур хотын нисэх буудлын гаалийн газар энэ он гарснаас хойш хүнсний ногооны экспортын чанар, үр ашгийг хангах чиглэлээр хяналт шалгалт, хорио цээрийн хяналтыг чангатгаж, чанарт хатуу хяналт тавьж, олон талын арга хэмжээ авч байна.

    Хөрш орнуудын хувьд ихээхэн анхаарал хандуулж буй хортон шавжид хяналт шалгалт хийж, цорц авч шинжилгээнд хамруулж, эрт сэрэмжлүүлгийг цаг тухайд нь хийж, аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж, менежментийг чангатгаж байна. Үүний зэрэгцээ гаалийн байгууллага аж ахуйн нэгжүүдийн өөрийгөө шалгах, өөрийгөө хянах техникийн удирдамжийг бэхжүүлж, аж ахуйн нэгжүүдэд мөрдөх хяналтын системийг сайжруулахад тусалаж, хүнсний ногооны хадгалалт, боловсруулалт, хүргэлтийн аюулгүй байдлыг дээд зэргээр нэмэгдүүлж байна.

    Түүнчлэн гаалийн байгууллага экспортод гарч буй хүнсний ногоог шалгах "ногоон суваг"-ыг нээж, утсаар ярих, зам дээр нь шалгах, шуурхай хяналт шалгалт хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Дараагийн алхамд, Манжуур хотын нисэх онгоцны буудлын гаалийн газар Гаалийн ерөнхий газрын 10 арга хэмжээний хэрэгжилтийг үргэлжлүүлэн ахиулах болно. Импортын болон экспортын хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг хангах үүднээс импортын болон экспортын хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний хяналтын горимыг сайжруулна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : nmgkagf
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл