Тайланд хөл хориог цуцалж эхэллээ
2021-09-02 21:54
Тайланд 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Бангкок зэрэг хотод цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий хөл хорио, хязгаарлалтын зарим арга хэмжээг цуцалж, нийтийн хоол хүнсний үйлчилгээний салбар, эдийн засгийг дэмжих шийдвэр гаргасан байна.
Шийдвэрийн хүрээнд ресторанууд нь хоёр тун вакцин хийлгэсэн, эсвэл вирусын шинжилгээний хариу сөрөг гарсан гэрчилгээтэй хүмүүст үйлчилгээ хангах боломжтой бол дэлгүүр, үсчин, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газрууд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дүрмийг сайтар дагаж мөрдсөний үндсэн дээр үйл ажиллагаагаа сэргээж болно. Гэхдээ 21.00 цагаас маргааш өглөөний 04:00 цаг хүртэл хөл хорио тогтоох арга хэмжээ өөрчлөгдөөгүй хэвээр байгаа юм байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа
Дэлгэрэнгүй үзэх
