solongonews
У.Хүрэлсүх: Монгол, Хятад хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхөргөн боломж байна
2018-04-08 19:58
У.Хүрэлсүх: - Монгол, Хятад хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн боломж байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчяны урилгаар Монгол Улсын Засгийн газрын ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, Хайнань мужид болох Бө-Аогийн чуулга уулзалтад оролцохоор Улаанбаатараас явахын өмнө Хятадын гол гол хэвлэлд бичгээр ярилцлага өгсөн юм. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: - Монгол, Хятадын хамтын ажиллагаа нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн жилүүдэд БНХАУ нь Монгол Улсын хамгийн том худалдааны түнш, гол хөрөнгө оруулагч орнуудын нэг болсон. Монгол, Хятадын хамтын ажиллагаанийгмийнбүхий л салбарыг хамран тогтвортой хөгжиж байна. Хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэхийн тулд, өмнө нь хийсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох, хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг тогтмолжуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах шаардлагатай хэмээн үзэж байна гэжээ.  

У.Хүрэлсүх: Ард иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд юуны түрүүнд Монгол Улсын талаарх Хятадын ард түмний, Хятадын талаарх Монголын ард түмний мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх нь чухал. Бидний хамтын ажиллагааны хүчин чармайлтаар, Хятадын соёл, уламжлал, хөгжил дэвшлийн тухай Монголын ард түмний мэдлэг, ойлголт улам бүр нэмэгдэж байна гэжээ. 

Тэрээр: “Бүс ба зам” санаачилгын хүрээн дэх соёл, хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагаанд Монгол, Хятад хоёр улс нэгдсэн бодлогоор идэвхтэй оролцож, Хятадын болон “Бүс ба зам” дагуу улс орнуудын ард түмэнд эх орноо сурталчлан таниулахыг хүсэж байна гэжээ. Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2018 оны жил тутмын чуулганы талаар У.Хүрэлсүх хэлэхдээ: “Монгол Улсын засгийн газар энэ чуулга уулзалтыг ихэд чухалчилж, Азийн ерөнхийлсөн өрсөлдөх хүчин чадавхыг дээшлүүлэхэд гүн гүнзгий ач холбогдолтой хэмээн үздэг” гэжээ. 

“Ши Жиньпин төвтэй ХКН-ын удирдлага, Хятадын ард түмэн улс орноо чинээлэг, ардчилсан, найрсаг, үзэсгэлэнт, орчин үеийн хүчирхэг, социалист гүрэн болгон хөгжүүлэх зорилтоо бүрэн хэрэгжүүлж, "Хятадын мөрөөдөл"-ийг биелүүлэхийг хүсэн ерөөхийн зэрэгцээ, бүс нутаг, дэлхийн энх тайван, хөгжил дэвшлийн төлөө цаашид хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна” хэмээн ерөнхий сайд У.Хүрэлсүх бичгээр өгсөн ярилцлагынхаа төгсгөлд онцолсон юм.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл