solongonews
Шинэ хүнээ хүлээж буй хөл хүнд одод
2015-12-28 18:21
Кино, дэлгэцийн бүтээлийн од үзэсгэлэнт бүсгүйчүүд шинэ хүнээ хүлээн авахаар хэрхэн бэлтгэж буйг хамтдаа сонирхъё.
 
Улаан хивсний ёслол бүрт дэлхий нийтийг алмайруулсан үзэсгэлэн гоогоороо гайхуулагч бүсгүйчүүд бидний л адил ээж болох хүсэлтэй. Камерийн өмнө завгүй гоёх тэдний цөөнгүй нь анхны үрийнхээ зулайг үнэрлэхээр яарч байна. 
Кино, дэлгэцийн бүтээлийн од үзэсгэлэнт бүсгүйчүүд шинэ хүнээ хүлээн авахаар хэрхэн бэлтгэж буйг хамтдаа сонирхъё. 
 
ШАКИРА
Колумбын дуучин Шакира тун удахгүй дараагийн хүүхдээ төрүүлэх гэж буйгаа “Латина магазин” сэтгүүлд ярьжээ. Тэрээр хөлбөмбөгч хайртдаа 8-9 хүүхэд төрүүлж өгөх хүсэлтэй нэгэн аж. 
 
ЖОЕ САЛДАНА
Жое Салдана анхны хүүхдээ төрүүлэх гэж буй талаар “Guardians” сэтгүүлд тэмдэглэжээ. Гэвч жүжигчин бүсгүй энэ талаар албан ёсоор мэдэгдээгүй байна.  
 
ЭВА МЭНДЕЗ
Риан Гостлин болон Эва Мэндэз нар анхны хүүхдээ хүлээж авахаар бэлтгэж эхэлсэн талаар “ОК” сэтгүүлд нэгэн эх сурвалж ярьжээ. Жүжигчин бүсгүй маань хэдийнэ долоон сарыг хэвлий дэх үртэйгээ хамт үдээд байгаа бөгөөд тун удахгүй шинэ хүн мэндлэх нь. 
 
КЕЛЛИ РОУЛАНД
“Дэстиниз чайлд” хамтлагийн гишүүн асан Келли Роуланд тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэнэ. Тэрээр өөрийн интсаграммд энэ тухайгаа мэдэгдсэн байна. 
 
ХЭЙДН ПЭЙНТР
“Us Weekly ” сэтгүүлд бичсэнээр Хэйдн Пэйнтир жирэмсэн юм байна. Түүний хайрт, боксчин Владимир Кличко хүүхдийнх нь эцэг аж. 
 
МИЛА КУНИС
Үзэсгэлэнт Мила Кунис болон авъяаслаг жүжигчин Эштон Катчер нар анхны хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байна. Тэд 2012 оноос болгож эхэлсэн, Кунисийн хуруунд бэлзэг хэдийнэ гэрэлтэх болжээ. 
 
СКАРЛЕТ ИОХАНСОН
Авъяаслаг жүжигчин, үзэсгэлэнт Скарлетт Иохансан, түүний хайрт Ромэйн Дауриас нар анхны хүүхдээ хүлээж байгаа аж. Хэдийгээр хөл хүнд болсон тэрээр хурим хийх төлөвлөгөөгүй байгаа гэнэ. Зарим эх сурвалжийн өгүүлж буйгаар Иохансан хэдийнэ таван сарыг хэвлий дэх үртэйгээ хамт туулаад байгаа аж. 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл