
Эрээн хотын үүх түүхээс дурдвал хөгжлийн хэдэн үе шат бий. Үүнд: 1956 оны 1-р сард Бээжин - Улаанбаатар - Москва хүрэх олон улсын ачааны галт тэрэг албан ёсоор нэвтэрсэн. 1966 оны 1-р сард Төрийн зөвлөлөөс Эрээн хот байгуулахыг зөвшөөрөв. 1986 оны 3-р сард Төрийн зөвлөлөөс Эрээн хотыг А зэрэглэлийн чөлөөт нээлттэй хот болгон хөгжүүлэхийг зөвшөөрсөн. 1992 оны 7-р сард Эрээн хот Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр Хятад улсын 13 хил дагуух чөлөөт нээлттэй хотын нэг болов.

Эрээн боомтын эрхлэгч гишүүн, энэ жил 51 настай Ян Зүөжюнь:
- Эрээн хотын асар их хөгжил 1992 оноос эхэлсэн. “1992 онд Эрээн хот бүх талаар нээлт хийсний дараа Хятад, Монголын хоорондох арилжаа худалдааны харилцаа цаг хугацаа өнгөрөх тусам өргөжин тэлж, өдөр бүр боомтоор нэвтрэх “УАЗ 469” машины тоо 1000 гаруйд хүрч байсан гэж ярьлаа.

Ян Зүөжюний ярианаас “Төмөр шядам”-ын тухай яриа сонирхол татсан юм.
- Тухайн үед хилийн боомтын хяналт шалгалтын тоног төхөөрөмж хоцронгуй, бараа бүтээгдэхүүн шалгахад ердөө нүдээр ажиглаж, гараар тэмтэрч л мэддэг байсан болохоор ажлын үр бүтээмж тааруу байлаа. Энэ үед зарим наймаачид боломжийг ашиглан нүдэнд ил харагдахгүй газарт хорио цаазтай бараа нууж сандаргадаг байсан юм. Жишээлбэл, “УАЗ 469” машины дугуйнд Монгол Улсын хонины махыг хавчуулсан тохиолдол ч байсан. Тухайн үед Монгол Улсын хонины мах Хятад улсад орж ирэхэд үнэ ханш нь өндөр. Ийм нөхцөлд ажиллах арга хэлбэрээ өөрчилж, бараа шалгах ажлын чанараа дээшлүүлэх үүднээс “Төмөр шядам” гэгч гарч ирсэн юм. Төмөр шядмаар машины дугуйг тогшоод гарсан чимээгээр нь дотор нь бараа байгаа эсэхийг магадлаж чаддаг байв. Ийнхүү машины дугуйг задалж нарийн шалгах болсноор ажлын үр бүтээмж нүдээр харснаас хэд дахин илүү өндөр болсон гэж тэрээр эргэцүүлэн ярьлаа.

Жижигхэн “Төмөр шядам”-аас тэргүүний дэвшсэн тоног төхөөрөмж хүртэл, гудамжаар давхилдах “УАЗ 469”-өөс Хятад, Европ чиглэлийн галт тэрэг хүртэл, Эрээн хот өөрчлөлтийн урьхан салхины илбээнд тэтгэгдэж, төдийлэн анзаарагдамгүй хилийн эгэл жирийн жижиг суурингаас “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын дундах гэрэлт сувд, өдрөөс өдөрт өөдлөн хөгжсөн шижир алтан боомт болоод байна.

1956 оны 1.87 сая тонноос 2017 оны 15.03 сая тонн хүртэл, 60 жилийн хөгжлөөр дамжин Эрээн боомтоор импортолж, экспортолж байгаа бараа тээвэрлэлтийн хэмжээ 8 гаруй дахинаар нэмэгджээ. Ялангуяа, 1983 оноос хойш боомтоор дамжсан барааны тээвэрлэлтийн хэмжээ үргэлжлэн нэмэгдэх хандлагаар бүх талаар өөрчлөлт нээлт хийсэн ба улсын “Нэг бүс нэг зам” санаачилга Эрээн боомтын хөгжилд гүнээ нөлөө үзүүлсэн юм.

Ерөн насыг зооглосон Юй Айчүнь настан бол тэтгэвэртээ гарсан төмөр замын ажилтан. Тэрээр залуу зандан насныхаа гэрэл гялбааг боомтын төмөр замын ажилд зориулж, төмөр замын хөгжлийн асар их өөрчлөлтийг биеэр туулсан хүн. 1957 онд Харбинь хотын Гадаад хэлний дээд сургуулийг төгссөний дараа улсын хөгжлийн уриаг дагаж, хил хязгаарын төмөр замын бүтээн байгуулалтын ажилд туслан дэмжихээр Эрээн өртөөнд орчуулгын ажлын гараагаа эхлүүлж төмөр замын ажилтны амьдрал үйлсээ өрнүүлжээ. Юй Айчүнь:

- Тэр үеийн Эрээн хотыг өнөөгийнхтэй харьцуулахын аргагүй. Орчин нөхцөлийн хүнд хэцүүг хэлээд ч яахав. Эд бараа хомс, хотын бүх иргэд гэхэд нийлээд хэдэн зуухан хүн амтай байсан. Бүрэн бараатай дэлгүүр гэж байдаггүй. Хоол хүнс, өдөр тутмын хэрэглээний бүх зүйлээ гагцхүү төмөр замын хангалгын өртөөнд түшиглэж байсан болохоор манайхны олонх нь баярын өдрүүд, цагаан сараар л нутаг буцах тохиолдлоор маш олон бараа бүтээгдэхүүн болон ахуйн хэрэгцээгээ бүрдүүлж ирдэг байлаа. Ажлын эрчим чанга, барааг тээвэрлэж буулгахад бүгдийг хүний хүчээр хийж байлаа. Өнөөгийнх шиг дэвшсэн мэргэжил, төхөөрөмж хаанаас байх билээ гэж Юй Айчүнь настан хуучилсан юм.

Биднийг хөөрөлдөх зуур Юй Айчүнь настан гэрэл зургийн эвхмэлээ гаргаж, сурвалжлагчид зураг бүрийн ард болсон явдал, түүхийг танилцууллаа. Эмх цэгцтэй хадгалсан гэрэл зургийн эвхмэл харахад эгэл боловч эрхэм нандин хуучин зургууд боомтын төмөр замын хөгжлийг тэмдэглэсэн байна. Үүний дунд уурын машинаар чирүүлсэн ногоон өнгөтэй галт тэрэг, цахилгаан хөдөлгүүрт аянчдын тээврийн тусгай шугам, өмнөх үеийн хүн амьтан цөөн, эзгүй хоосон хилийн жижиг суурин, өдгөө харин машин өнгө өнгөөр сүлжилдэж, хүн ам бужигнасан хөгжөөнт хотын үзэгдлүүд…50 гаруй хуучин зургууд нь настны сэтгэлд боомтын тухай үлдсэн нандин дурсамжийг илэрхийлэхийн зэрэгцээ Эрээн хотын хөгжлийн явцын хэлхээ байлаа.

- Эрээн өртөө байгуулагдсан эхний үед бүх зүйл төмөр замын ажилтны шаргуу хөдөлмөрийн эрчээр л эргэлдэж байсан. Жимт замаар хар утаа баагиулан давхих галт тэргэний утаа нь хүртэл галч ажилтны хүрзээр нүүрс нэмэх ажлаас эхтэй. Барааны талбайд ажилтны хоёр мөрөн дээрээ бараа үүрч буулган борив бохисхийлгүй ажиллаж байгаа нь одоо хүртэл нүдэнд харагдаж байна. Чухам хүнд хэцүү байсан даа гэж Юй Айчүнь настан ярьж байлаа.

Түүний хэлснээр Эрээн хотын өрнүүн хөгжил төмөр замтай салшгүй холбоотой. 2003 онд Эрээн боомтоор импортолж, экспортлох, ачаа солих, боомтоор дамжин өнгөрөх дамжлагын ажлыг сайжруулах зорилгоор улсын хөгжил шинэчлэлийн хорооноос Эрээн өртөөний чадварыг өргөжүүлэн өөрчилж байгуулах төлөвлөгөөг зөвшөөрч, машины ачаа шилжүүлэхэд хэрэглэдэг 6 кран нэмсэн байна. Ингээд тосч тээвэрлэх нь 10 сая тонн, ачаа шилжүүлэх тээвэрлэлт нь 16.40 сая тоннд хүрэв. 2012 онд Эрээн өртөөний боомтын голлох чадвар нь дэлхийн эрүүл ахуйн стандартад хүрсэн төмөр замын боомтын өртөө болсон юм. 2014 онд Төрийн зөвлөлөөс Эрээн хотыг гол нээн хөгжүүлж туршилтын орноор зөвшөөрснөөр Эрээн өртөө нь шинэ боломжийг угтан авч, тухайн жилийн импорт, экспортын бараа тээвэрлэлтийн хэмжээ 8.97 сая тоннд хүрчээ. 2017 онд импорт, экспортын бараа тээвэрлэлтийн хэмжээ 10 сая тонныг давж, түүхийн хамгийн өндөр тэмдэглэлийг үүдэв. 2018 оны нэгдүгээр улиралд импорт, экспортын бараа тээвэрлэлтийн хэмжээ 3.142 сая тоннд хүрч, өнгөрсөн жилийн адил хугацааныхаас 44.2 хувиар нэмэгдсэн байна.

Өнөөдөр Эрээн хот улсын “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын шижир алтан боломжийг ашиглан Хятад, Европ чиглэлийн галт тэрэгний чиглэлээр үлгэр жишээ болохыг дээд хэмжээгээр чухалчилж, Хятад, Европ чиглэлийн галт тэрэгний боомтоор өнгөрөх хурдыг дээшлүүлж байна. Мөн хилийн боомтын холбоолон хянаж шалгах, хамтран тээвэрлэх албан нэгжүүдэд тусгай ажилтан, тусгай ажлын байр тохируулж, урьдчилан болзож боомтоор дамжин өнгөрөх, бичиг баримтаа урьдчилан гүйцэтгэх ба тогтсон хугацаанд ажлаа дуусгах механизмыг хэрэгжүүлж, төмөр замын холбогдох байгууллага цаг тухай бүрт нь зохицуулан, галт тэргийг тогтсон цагт аялуулах болсон юм.

2013 оноос Хятад, Европ чиглэлийн галт тэрэг хилээр дамжин өнгөрснөөс хойш төмөр замын шугам нь хоёр зурвасаараа нэмэгдээд 24 зурвас болж, 2017 онд Хятад, Европ чиглэлийн галт тэрэг нийт 575 ээлж аялж, 48700 стандарт контейнер тээвэрлэн хүргэв. Ингэснээр барааны хүнд нь 315.5 мянган тоннд хүрч, барааны өртөг нь 3.618 тэрбум юаньд хүрсэн байна. Экспортолж буй бараанууд нь голдуу машины дугуй, соёлын болон спортын хэрэгсэл, гар урлалын бүтээгдэхүүн, машин тоноглол, компьютер, сэлбэг тоног, өдөр тутмын хэрэгсэл, гэрийн цахилгаан хэрэгсэл, мөн импортын бараа бүтээгдэхүүнд голдуу машин тэрэгний сэлбэг тоног, дугуй, тоноглол, болд хавтан, гэр ахуйн болон өдөр тутмын ахуйн хэрэгсэл зэргийг багтаасан байна.

Хятад, Европ чиглэлийн галт тэрэгний амжилттай үйл ажиллагаагаар дамжин Эрээн боомт хийгээд Монгол Улс, Оросын төмөр зам дагуух бүс нутгийн харилцаа холбоо, хамтын ажиллагааны механизм байгуулж, Хятад, Европ чиглэлийн галт тэрэгний түргэн хурдаар боомтоор дамжин өнгөрөх, түргэн хурдаар хяналт шалгалт хийх ажлыг биелүүлжээ. Эрээн боомт мөн Монгол Улсын Зам харилцаа тээврийн яам, Монгол Улсын Улаанбаатарын төмөр замын товчоотой хамт Жэнжөү, Үхань, Чүнчин, Чанша зэрэг Хятад, Европ чиглэлийн галт тэрэгний эхлэлтийн цэгт олон удаа хүрч, аж ахуйн нэгжид туслан Хятад, Европ чиглэлийн галт тэрэгний Монгол Улсын хил дээрх ажиллах цаг, боомт өнгөрөх, төмөр замын тээврийн зардал зэрэг талын асуудлыг зохицуулан сайжруулж, Хятад, Европ чиглэлийн галт тэрэгний замын ерөнхийлсөн өрсөлдөх хүчийг улам дээшлүүлсэн юм. Бүртгэлд үндэслэвэл энэ жилийн эхний 7 сард 637 цуваа Хятад, Европ чиглэлийн галт тэргийг хяналт шалгалт хийн өнгөрүүлсэн нь өмнөх жилийн төвшнөөс нэгэнтээ давсан юм.
Эрээн боомт нь өдгөө өөрчлөлт хөгжлийн хурдны тэрэгт саатаж, чадвартан ховор, усны эх сурвалж хомс, салхи элсний нөлөөлөл их зэрэг олон бэрхшээлийг давж, хил хязгаарын ялимгүй жижиг суурингаасаа хөгжөөд Хятад улсын умардад нээлттэй шижир алтан боомт болоод байна.


