
Тайланд, Шри Ланка, Лаос зэрэг 13 улсаас ирсэн төмөр замын 63 ажилтан 06-р сарын 12-ны өдөр Хятад улсын Ү Хань хотын өндөр хурдны төмөр замын сургалтын газрын ажил байдалтай танилцан солилцоо хийв.
Олон улсын төмөр замын ажилтнууд энэ удаагийн айлчлалаар EMU бодит үйл ажиллагааны хэлбэрээр загварчлал жолоодох зэрэгтэй танилцаж, Хятад улсын төмөр замын хөгжил, туршлага болон хамгийн шинэ үеийн техник мэргэжилтэй танилцсан байна.

Ү Хань хотын өндөр хурдны төмөр замын сургалтын газар нь бодит үйл ажиллагаагаар сургалт явуулах практик сургалтад чиглэсэн бөгөөд өндөр хурдны төмөр замын дэд бүтэц, үйл ажиллагааны менежментийн боловсон хүчний сургалтын бааз юм. 2015 оноос эхлэн Тайланд, Лаос зэрэг орнуудтай холбоотой төмөр замын 14 удаагийн сургалтыг зохион байгуулан, 400 гаруй суралцагч оролцон Хятад болон гадаадын төмөр замын хамтын ажиллагаа, мэргэжлийн ур чадварын солилцоонд сайн нөлөө үзүүлэв.



