solongonews
Нuun Нuur Тu хамтлаг “Тал нутгийн болзоо”-нд
2017-09-28 03:05
Нuun Нuur Тu хамтлаг “Тал нутгийн болзоо”-нд

“Хятад, Монголын соёлын харилцааны долоо хоногийн үйл ажиллагаа”-ны “Тал нутгийн болзоо” олон улсын нүүдэлчдийн хөгжмийн анхдугаар фестиваль 9 дүгээр сарын 27-ны үдэш Хөххотын Тамирын Ордонд боллоо.

Өвөр Монголын уран бүтээлчид болон Монгол Улс, Оросын Холбооны Бүгд Найрамдах Тува улсаас хүрэлцэн ирсэн алдарт дуучид, хамтлагууд нүүдэлчдийн хөгжмийн гайхамшгийг үзэгч түмний сэтгэлд хүргэсэн сайхан фестиваль боллоо. Есөн эрдэнэ хамтлаг, Хаяа хамтлаг, Монгол Улсын Баян Монгол чуулга, Нuun Нuur Тu зэрэг хамтлаг “Тал нутгийн болзоо”-нд саатаж ая дуугаа өргөн барив.
“Улаанбаатарын үдэш”, “Үзэсгэлэнт сайхан миний нутаг”, “Хаана байна” зэрэг дуу үзэгчдийн сэтгэлийг гижигдэн, алга ташилтын дуун үе үе нижгэнэж байлаа.

- Бид Хятад улс, Монгол Улс, Оросын Холбооны Бүгд Найрамдах Тува улс зэрэг улс орны уран бүтээлчдийг урин оролцууллаа. Энэхүү дуу хөгжмийн наадмаар дамжуулан нүүдэлчдийн дуу хөгжмийг дэлхий дахинд хүргэхийг зорьж, мөн олон хүний сэтгэлд хүргэхээр хичээн ажилласан хэмээн “Тал нутгийн болзоо” олон улсын нүүдэлчдийн хөгжмийн анхдугаар фестивалийн зохион байгуулах зөвлөлийн ажилтан Туяа танилцууллаа.

Зохиогч: Саруулхан
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл