
Хятад улсын гадаад дахь шууд хөрөнгө оруулалт 2016 оны 1-ээс 8 дугаар сард 775 тэрбум 120 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 53.3 хувиар нэмэгдсэн тухай Хятадын Худалдааны яамны Хамтын ажиллагааны хэлтсийн төлөөлөгч зарлав. Тэрээр:
- Хятад улсын гадаад дахь хөрөнгө оруулалтын ажлын хөгжлийн ирээдүйтэй төлөвөө хадгалж, дотоодын хөрөнгө оруулагчид дэлхийн 160 гаруй улс орон, бүс нутгийн 6000 гаруй аж ахуйн нэгжид банк санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт хийсэн гэж хэллээ.
Энэ оны эхний найман сард Хятад улс хилийн чанадад нийтдээ 871 тэрбум 680 сая юаний өртөг бүхий шинэ гэрээт төсөл байгуулсан нь 2015 оны мөн үеийнхээс 6.2 хувиар нэмэгдэж, 8-р сарын эцсийн байдлаар Хятад улс хилийн чанадад нийтдээ 97 мянга 800 хөдөлмөр хүч томилсон юм байна.
