Хятадын Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комисс 2024 онд зарим барааны импорт, экспортын тарифыг тохируулна. Үүнд хорт хавдар болон ховор өвчний зарим эмийг гаалийн татвараас бүрэн чөлөөлөх заалт хамрагдсан гэж мэдэгдлээ.
Хятад улс 2018 оноос эхлэн хорт хавдрын эсрэг эм, ховор өвчний эм, холбогдох түүхий эдийн импортын татварыг хоёр удаа тэглэсэн юм. 2024 онд үргэлжлүүлэн хорт хавдрын эсрэг эм, ховор өвчний эмийн түүхий эдийн татварыг үргэлжлүүлэн чөлөөлөх юм байна. Тэдгээрээс элэгний хорт хавдрыг эмчлэхэд зориулсан эм болох Итриум[90] Микро бөмбөрцгийн тарилга, уушгины гипертензийг эмчлэх ховор өвчний эмийн түүхий эд болох трепростинил, хүүхдийн астма өвчнийг эмчлэхэд эмнэлзүйн хувьд өргөн хэрэглэгддэг ипратропиум бромидын уусмал зэрэг багтжээ.
Түүнчлэн 2024 онд Хятад улс эмнэлгийн тусгай зориулалтын хүнсний бүтээгдэхүүний татварыг тэглэх болно. Энэ төрлийн бүтээгдэхүүн нь хоол тэжээлийн хязгаарлалттай, хоол боловсруулах, шингээх чадваргүй, бодисын солилцооны эмгэгтэй эсвэл тодорхой өвчинтэй хүмүүст зориулсан шим тэжээлийн тусгай хэрэгцээг хангах зорилгоор тусгайлан боловсруулж бэлтгэсэн хүнс юм.
