Сүүлийн жилүүдэд, Хятадын жижиг аж ахуйн нэгж тогтвортой өсөлтийн хурдаа барьснаар ажлын байраар хангахыг өргөтгөх чухал тулгар хүчин болсон. Ялангуяа шинэ хэлбэрийн жижиг аж ахуйн нэгж олноор гарч ирснээр шинэ төлөв байдал дахь эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд шинэ хөдөлгөх хүчин болсон гэжээ.
Сүүлийн жилүүдэд, Хятад улсын эрчтэй ахиулж буй худалдааны үйл хэргийн тогтолцооны өөрчлөлт, бодлогууд үр ашгаа өгч, Хятадын хэмжээнд шинэ ээлжийн бизнес эрхлэх урсгал болж, жижиг аж ахуйн нэгж үргэлжлэн тогтвортой өсөлтийн хурдаа барьж чадсан байна. 9 дүгээр сарын 2-ны өдөр хийлгэсэн 2017 оны жижиг аж ахуйн нэгжийн инновацийн хөгжлийн дээд уулзалтын үеэр, Хятадын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн ерөнхий газрын дарга Жан Мао хэлсэн үгэндээ:
Энэ оны 7 дугаар сарын эцэс хүртэл, Хятадын бичил, жижиг аж ахуйн нэгж 73 сая 281 мянгад хүрлээ. Үндэсний статистикийн газрын хийсэн судалгаагаар, аж ахуйн нэгж бүр дунджаар 7-8 хүнд ажлын байр гаргаж, хувийн хэвшлийн худалдаа, аж үйлдвэр 2.9 хүний ажлын байрыг дайчилж байна. Ялангуяа шинэ хэлбэрийн жижиг аж ахуйн нэгж ихээр гарч ирснээр инновацийн хөгжлийн эрч хүчийг дайчлах эх үүсвэр болсноор барахгүй, шинэ төлөв байдалд, бүтцийн чанартай өөрчлөлтийг шинэ эрч хүчээр сэлбэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын үйлдвэр худалдааны байгууллага бүртгүүлэх хөрөнгө мөнгийг тоо ёсоор нь төлөх дүрмийг өөрчилж, холбогдох салбараас зөвшөөрөл авах шаардлагагүй шууд бүртгүүлэн ажиллуулах боломж нээснээр хөрөнгө мөнгөний талаар маш хөнгөлөлттэй болжээ. Үүний зэрэгцээ олон нутагт байр бүртгэх нөхцөл шаардлагыг суллан, байрны нөөцийг өргөнөөр хангаж, уламжлалт үйлдвэр, гараж зэргийг ажил төрөл эрхлэх орон зай болгох боломжтой болсноор ажил төрөл эрхлэх өртгийг ихэд бууруулан, хөрөнгө мөнгө багатай жижиг аж ахуйн нэгжүүдэд ашигтай нөхцөл бүрдүүлж өглөө.
Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Зөвлөхүүдийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Вэнь Шюгүө: Үйлчилгээний салбар бол жижиг аж ахуйн нэгжүүдийн хөгжлийн гол орон зай юм. Ерөнхий хэмжээ үргэлжлэн нэмэгдэж, ажлын хувиар нарийн, орон нутгийн зөрөө тодорхой, олон ургальчаар хөгжих зэрэг өвөрмөц онцлогтой гэжээ.
Тэдний үйлдвэрлэл гол нь үйлчилгээний салбарт төвлөрч байна. 13 том төрлийн үйлдвэрлэлд дөрөвдүгээрт орж буй нь бөөний болон жижиглэн худалдааны салбар, байр, ресторан, хорооллын үйлчилгээ, засвар хийх зэрэг бусад үйлчилгээний салбар 76.49 хувийг эзэлж байна. Энэ нь бидний жижиг аж ахуйн нэгжийн хөгжлийн үе шаттай холбоотой юм. Хурдтай өсөж буй салбар хамгийн гол нь орчин үеийн үйлчилгээний салбар, интернет +зэрэг холбогдох салбарт төвлөрч байна. Энэ нь засгийн газраас ажил төрөл эрхэлж, шинийг зохион бүтээхийг дэмжин санаачилж байгаатай нягт холбоотой юм.”
Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Япон, Европын жижиг аж ахуйн нэгжүүдийн оршин тогтнож, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хугацаа 12 жил байгаа бөгөөд Америкт 8 жил, Хятадад ердөө 3 жил болж байна. Жанмао: Ирээдүйд хүлээн зөвшөөрөх шаардлагыг багасгаж, үр ашгийг нэмэгдүүлэн, зах зээлийг дүрэмжүүлж, ядуусыг тэтгэх бодлогыг боловсронгуй болгон, жижиг аж ахуйн нэгжүүдийн зах зээлийн өрсөлдөх хүчнийг дээшлүүлэх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Одоогийн аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй “Зөвшөөрөл авахад амархан, үйл ажиллагаагаа явуулж болдоггүй” асуудлын тухай зөвшөөрөл, лиценз олгох шат дамжлагыг багасгах хэрэгтэй. Хятад улс үйлчилгээний эдийн засагт шилжих их хандлагад зохицож, боловсрол, эм эмнэлэг, өндөр настны тэтгэмж, соёл, спорт зэрэг салбарын нээлттэй байдлыг ахиулж, гадаад хөрөнгө, иргэний хөрөнгө дэх хязгаарлалтыг багасгаж, жижиг аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хөгжих нөхцөл бүрэлдүүлж өгөх хэрэгтэй гэжээ.
