Энэхүү аяны хүрээнд 2015 оны Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч GREENPRENEUR–Ультрасоник ХХК-ийн үйл ажиллагаа, ажлын туршлагатай танилцах арга хэмжээ Нүхтэд байрлах “The Viilage at Nukht” цогцолборт болж өндөрлөлөө.
Баруун Европын, тэр дундаа ХБНГУ, Щвейцарь зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг албан ёсоор нэвтрүүлдэг Ультрасоник ХХК энэ аяны хүрээнд МҮХАҮТ-ын гишүүн байгууллага юм.
Монголын Барилгын Үндэсний ассоциацийн 30 гаруй компанийн удирдлагуудад “The Viilage at Nukht” цогцолборт хийсэн өөрсдийн бүтээн байгуулалтын ажлуудыг танилцууллаа. Тус цогцолбор нь төвийн системд холбогдоогүй бөгөөд Ультрасоник ХХК халаалт, халуун ус болон цэвэрлэх байгууламжийг 100% бие даасан байдлаар ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгэсэн байна.
Тус компани нь:
Эрчим хүчний хэмнэлттэй халаалтын төгс шийдэл
“Шөнө дулаан хадгалагч” төхөөрөмж нь электрон удирдлагатай, хөлдөлтөөс хамгаалах функцтай, ажиллах үеийн дуу чимээгүй, бөгөөд шөнийн хямд тарифын цахилгааныг ашиглаж дулааныг өөртөө хуримтлуулан өдрийн цагт ялгаруулдагаараа давуу талтай бөгөөд бусад цахилгаан халаалтаас 3-4 дахин бага зардалтай.
Халуун ус үйлдвэрлэх сүүлийн үеийн технологи
Мөн өрөө тасалгааны агаарын дулааныг ашиглан хэрэглээний халуун ус үйлдвэрлэдэг ногоон технологийн хамгийн сүүлийн үеийн Сэргээгдэх эрчим хүчний шийдэл болох ХИТ ПАМП буюу ДУЛААНЫ НАСОСЫГ танилцууллаа. Энэхүү технологийн гол давуу тал нь энгийн цахилгаан ус халаах системтэй харьцуулахад цахилгаан зарцуулалтын төлбөрийг 75%-иар хэмнэдгээрээ давуу талтай.
Микробиологийн аргаар ахуйн бохир ус цэвэрлэх төхөөрөмж
ХБНГУ-ын ахуйн бохир ус цэвэршүүлэх WSB технологи нь микробиологийн аргаар цэвэрлэх бөгөөд хөвөгч эргэлдэх биет биореакторт процессын зарчмаар ажилладаг. Цэвэрлэгч бактери нь хөлддөггүй, патоген буюу өвчин үүсгэгч нянгуудыг микробиологийн аргаар устгана. Лагийг соруулах давтамж, хугацаа маш урт, бохир усыг 97% хүртэл цэвэрлэнэ. ЗАСВАР үйлчилгээ шаардлагагүй, цэвэрлэгдсэн усыг хөрсөнд шингээхээс гадна ЦЭВЭРЛЭГДСЭН УСЫГ ДАХИН АШИГЛАХ нь ногоон барилгын зарчимд бүрэн нийцэж байна зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээ эрхэлдэг байна.
