Ройтерс агентлаг саяхан Парисаас мэдээлэхдээ, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас тухай орон нутгийн цагаар 4-р сарын 30-ны өдөр гаргасан тоо баримтаас харахад дэлхийн гадаадын шууд хөрөнгө оруулалт (FDI) өнгөрсөн жил 15 жилийн доод түвшинд хүртэл буурсан бол харин Хятад улс өсөлтийг хадгалж үлдсэн цөөхөн хэндэн эдийн засгийн цогцын нэг болжээ. Ингэснээр Хятад улс нь АНУ-ыг давж, дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын зорилтот орон болсон гэв.
Мэдээлэлд дурдсанаар, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын статистикаас үзэхэд цар тахал дэлхийн эдийн засагт ноцтой хохирол учруулсаны улмаар 2020 онд дэлхийн шууд хөрөнгө оруулалтын урсгал 38 хувиар буурч, 846 тэрбум ам.доллар хүртэл буурснаар 2005 оноос хойших хамгийн доод түвшин хүрчээ. FDI өнгөрсөн онд дэлхийн ДНБ-ий дөнгөж 1 хувийг эзэлж байсан нь 1999 оноос хойших хамгийн доод түвшин юм.
Өнгөрсөн жил Хятад улс АНУ-ыг давж, гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн том зорилтот орон болсон бөгөөд цар тахлын улмаас АНУ-ын эдийн засгийн олон салбар хаагдсан байна гэлээ.
