Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч, Үндэсний эдийн засгийн иж бүрэн статистикийн газрын дарга Фү Линхүй өнөөдөр Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас зохион байгуулсан "Үндэсний эдийн засгийн нэгдүгээр улирлын үйл ажиллагааны талаарх хэвлэлийн бага хурал" дээр хэлэхдээ, дараагийн шатны чиг хандлагыг харахад богино хугацааны эдийн засгийн үйл ажиллагаанд тодорхой дарамт байгаа ч Хятад улсын эдийн засаг бүтэн жилийн турш тогтвортой өсөлттэй байж олон таатай нөхцөлийг хадгалсаар байна.
Энэ нь үндсэндээ дараах зургаан зүйлд тусгагдана.
Нэг. Хэрэглээ сэргэх хандлага үргэлжлэх төлөвтэй байна
Сүүлийн үеийн цар тахлын улмаас хэрэглээний өсөлт тодорхой хэмжээгээр дарагдсан ч хэрэглээ сэргэх хандлага өөрчлөгдөөгүй хэвээр байгаа юм. Эхний улиралд эцсийн хэрэглээний зардлын өсөлтийн эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр 69.4 хувь байх нь гурван үндсэн шаардлагын хамгийн том хувь нэмэр болно. Цар тахлын нөлөө хяналтад орсноор хөдөлмөр эрхлэлтийг нэн тэргүүнд баримтлах бодлого цаашид эрчимтэй хэрэгжиж, оршин суугчдын хэрэглээний чадвар, хэрэглэх хүсэл эрмэлзэл сайжрав. Үүний зэрэгцээ, шинэ эрчим хүчний автомашин, ногоон ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг бөөнөөр нь хэрэглээг өргөжүүлэхийг идэвхтэй дэмжиж, онлайн болон оффлайн хэрэглээг нэгтгэн, хэрэглээний шинэ хэлбэр, шинэ загваруудыг хөгжүүлж, орон нутгийн хэрэглээний зах зээлийн чанар, өргөжилтийг хурдасгах нь хэрэглээний өсөлтийг үргэлжлүүлэхэд тустай юм.
Хоёр. Хөрөнгө оруулалтын урамшуулах нөлөө нэмэгдэх төлөвтэй байна
Энэ он гарснаас хойш бүх орон нутаг томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг идэвхтэй ахиулж, хөрөнгө оруулалтын хурдацтай өсөлтөд түлхэц үзүүлэв. Эхний улиралд боловсруулах аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 15.6 хувиар өсөж, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт 8.5 хувиар өссөн байна. Хятад улсын бодит эдийн засгийг хөгжүүлэхэд үзүүлэх дэмжлэг тасралтгүй нэмэгдэж байхаар уламжлалт аж үйлдвэрүүдийн өөрчлөлт, шинэчлэл, шинээр гарч ирж буй аж үйлдвэрүүдийн инноваци, хөгжлийн эрч хүч нэмэгдэн, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын өсөлтөд дэмжлэг үзүүлэв. Үүний зэрэгцээ, улс орны томоохон стратегийн байршуулалт болон "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн эргэн тойронд, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хугацаанаас нь бага зэрэг түрүүлж хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг өргөтгөхөд ашигтай юм.
Гурав. Аж үйлдвэрийг шинэчилж, хөгжүүлэх хурдац нэмэгдэв
Сүүлийн жилүүдэд Хятад улс инновацид тулгуурласан хөгжлийн стратегийг гүнзгий хэрэгжүүлж, стратегийн шинжлэх ухаан, технологийн хүч чадлаа бэхжүүлэн, шинжлэх ухаан, технологийн инновацийн чадавхыг дээшлүүлж, аж ахуйн нэгжийн инновацийн урамшуулал ба судалгаа, боловсруулалтын зардлын суутгалын харьцааг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн шинэчлэл, хөгжлийг ахиулах үр нөлөө нь үргэлжилсээр байна. Эхний улиралд өндөр технологийн аж үйлдвэрийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеийнхээс 14.2 хувиар өсөж, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарынх 8.1 хувиар өсөн үйлдвэрлэлийн технологийн эрч хүч тогтвортой нэмэгджээ.
Дөрөв. Эко, ухаалаг өөрчлөлт нь сайжруулалтаас үүдэлтэй
Хятад улсын эко хөгжлийн тогтвортой ахиц дэвшил, эрчим хүчний эко болон нүүрстөрөгч багатай өөрчлөлтийн хурдац нэмэгдэж, эрчим хүчний шинэ бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдэн, уламжлалт үйлдвэрүүдэд эрчим хүч хэмнэж, нүүрсхүчлийн хийг бууруулах өөрчлөлтөд тавигдах шаардлага нэмэгдсэн байна.Хятад улсын хувьд эхний улиралд шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 140.8 хувь, нарны зай 24.3 хувиар өссөн байна. 5G сүлжээ, мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны технологийн хурдацтай хөгжил нь аж үйлдвэрийн өсөлтийн шинэ цэгүүдийг бий болгож байна. Эхний улиралд ухаалаг хэрэглээний төхөөрөмж үйлдвэрлэлийн салбар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар өсөв.
Тав. Гадаад ертөнцөд нээлтийн ногдол ашиг үргэлжилсээр байна
Хэдийгээр олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, хүнд байгаа ч ерөнхийдөө дэлхийн эдийн засаг сэргэж, Хятад улсын экспортын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсээр байв. Цар тахлын нөхцөлд Хятад улсын экспортын аж ахуйн нэгжүүд гадаад эрэлтийн өөрчлөлтөд дасан зохицох чадвар харьцангуй өндөр байна. Үүний зэрэгцээ гадаад худалдааг тогтворжуулах бодлого үргэлжилж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтын үр дүн үргэлжилсээр байгаа бөгөөд гадаад худалдааны шинэ хэлбэрүүд эрчимтэй хөгжиж байгаа нь импорт, экспортын өсөлтөд тустай юм. Эхний улиралд Хятад улсын импорт, экспорт өмнөх оны мөн үеийнхээс 10.7 хувиар өссөн нь гадаад худалдааны хөгжлийн тогтвортой байдлыг бүрэн харуулсан байна.
Зургаа. Макро эдийн засгийн бодлого үр дүнтэй хэвээр байна
2022 он гарснаас хойш, ээдрээтэй нөхцөл байдалд бүх орон нутаг ба байгууллагууд эдийн засгийн төв ажлын хурлын үзэл санаа, засгийн газрын ажлын тайлангийн хэрэгжилтийг сайтар хэрэгжүүлж, тогтвортой байдлыг нэн тэргүүнд авч, ахиц дэвшил гаргахад хичээв. Тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж, бодит эдийн засгийг дэмжих дэмжлэгийг нэмэгдүүлжээ. Зах зээлийн нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг нэмэгдүүлж, ялангуяа сүүлийн үед эдийн засагт үзүүлж буй уналтын дарамтын хариуд макро бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэн, урьдчилан зохицуулж, хурдацтай болгон, зах зээлд оролцогчдод идэвхтэй тусалж, хүнс болон эрчим хүчний аюулгүй байдлыг ханган, аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн хэлхээний тогтвортой байдлыг хадгалах ба ард түмний амьжиргааг баталгаажуулжээ.
Фү Линхүй хэлэхдээ "Ерөнхийдөө Хятад улс аж үйлдвэрийн иж бүрэн системтэй, асар том зах зээлийг бий болгох өргөн зах зээлийн орон зайтай, шинэчлэл, нээлттэй байдлаас их хэмжээний ногдол ашиг хүртдэг төрөл бүрийн эрсдэл, сорилтод үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэх эдийн засгийн засаглалын хүчирхэг чадавхтай. Бүтэн жилийн хэтийн төлөвөөс харахад Хятад улсын эдийн засаг хөгжлийн хурдаа хадгалах төлөвтэй байна. Мэдээж бид өнөөгийн тулгамдсан асуудлыг чухалчлах ёстой, ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэр, зохицуулалтын дагуу бид цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохицуулж, макро арга хэмжээний хэрэгжилтийг нэмэгдүүлэн, бодлого баримталж, макро эдийн засгийн зах зээлийг тогтворжуулахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргаж, жилийн хүлээгдэж буй зорилтуудаа биелүүлэхийн төлөө хичээн ажиллах хэрэгтэй" гэв.
