solongonews
24000 гаруй усны нөөцийг хамгаалах төсөл хэрэгжиж эхлэв
2022-11-23 16:26
2022 оны 01-р сараас 10-р сар хүртэл нийтдээ 24000 гаруй усны нөөцийг хамгаалах төсөл хэрэгжиж эхэлжээ.

  Сурвалжлагч саяхан Усны аж ахуйн яамнаас мэдээлснээр энэ оны 01-р сараас 10-р сар хүртэл улс даяар нийт 24000 шинэ ус ашиглалтын төсөл хэрэгжүүлж, шинэ хөрөнгө оруулалтын хэмжээ 1.15 их наяд юань хүрсэн нь мөн үеийнхээс 5200 гаруй дахин их болж, өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ 723.5 тэрбум юаньд хүрсэн байна.

  01-р сараас 10-р сар хүртэл ус ашиглалтын бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалт 921.1 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 63.3 хувиар өсөж, 09-р сарын эцсийнхээс 97.5 тэрбум юаниар нэмэгджээ. 40 гаруй тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн 12 муж байгаагаас Гуандүн, Юньнань, Хэбэй, Аньхүй зэрэг мужууд 50 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих усны нөөцийн бүтээн байгуулалтын үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Ус хамгаалах төслийн бүтээн байгуулалтад нийт 2.26 сая хүн хамрагдсаны дотор хөдөөгийн ажилчин 1.83 сая байж,  09-р сарын эцсийнхээс тус бүр 170 мянга, 120 мянган хүнээр нэмэгдсэн байна. Баригдаж буй төслүүдэд томоохон ахиц дэвшил гарав. Гуандүн дахь Сувдан голын бэлчрийн усны нөөцийг хуваарилах төслийн 48 хонгил бүрэн холбогдож, Шижьжяны Да Тэншяийн ус хамгаалах төсөл нь ердийн ус хадгалах түвшний зөвшөөрлийг давж, баруун эрэг дээрх эхний нэгжийг туршилтаар ажиллуулан, Төвөдийн Шянхэгийн ус хамгаалах төсөл ус хадгалах хаалгыг хааж, Шар мөрний өмнөд эргийн Шяо Ландигийн усжуулалтын төслийн гол сувгийн усны урсцыг туршсан байна.

 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл