Улсын, хувийн эмнэлгийн алинд нь амаржих вэ?
2015-12-28 18:21
Улсын эмнэлэгт гэр бүлийнхнээс нь сахиур оруулах багтаамж, зай талбай байхгүй учир төрсөн эх эмнэлэгт хэвтэх хугацаандаа маш их ядардаг, хагалгаагаар төрсөн бол энэ нь бүр ч хүндхэн нөхцөл байдал бий болгодгийг биеэрээ мэдэрсэн хүн. Хагалгаагаар төрсөн ээж хүүхдээ асрах, хөхүүлэх үүргийг ганцаараа хүлээх бөгөөд ачааллаа даахгүй эмч, сувилагч нар тэдэнд туслах боломж бараг л байхгүй.
Жирэмслэлт бүхэн төрөлтөөр дуусдаг болохоор амаржих эмнэлгээ хэрхэн сонгох, хаана төрөхөө шийдэх нь эмэгтэй хүн бүхний хувьд чухал асуултын нэг юм. Аль эмнэлэг нь сайн болох, аль эх баригч нь сайн бэ гэсэн асуулт толгой өвтгөдөг. Мөн улсын болоод хувийн эмнэлгийн үйлчилгээний ялгаа нь юу болох, тав тух, үйлчилгээнийх нь талаар ч асуудал бий.
Миний хувьд улсын эмнэлэгт анхны хүүхдээ төрүүлсэн. Ачаалал өндөртэй ч эмч, сувилагч нар нь эхчүүдийн төлөө чин сэтгэлээсээ хандаж байгааг анзаарсан. Сайн, муу, хүнд, хөнгөн бүх л төрлийн төрөлтийг гардаж ажилладаг болохоор яах аргагүй дайны талбар дахь баатрууд гэж тэднийг хэлмээр санагддаг юм. Даанч хэтэрхий их ачаалалтайгаас хүн бүрт тэгш, хүртээмжтэй хүрэлцэж үйлчлэх нь хүнд хөдөлмөр гэдгийг эндээс анзаарч болно.
Улсын эмнэлэгт гэр бүлийнхнээс нь сахиур оруулах багтаамж, зай талбай байхгүй учир төрсөн эх эмнэлэгт хэвтэх хугацаандаа маш их ядардаг, хагалгаагаар төрсөн бол энэ нь бүр ч хүндхэн нөхцөл байдал бий болгодгийг биеэрээ мэдэрсэн хүн. Хагалгаагаар төрсөн ээж хүүхдээ асрах, хөхүүлэх үүргийг ганцаараа хүлээх бөгөөд ачааллаа даахгүй эмч, сувилагч нар тэдэнд туслах боломж бараг л байхгүй.
Харин хувийн эмнэлэгт байдал арай өөр. Гэр бүлийнхнээс нь сахиур оруулдаг, эмнэлгийн өрөө тасалгаа том уужим, хоол ундаа өрөөндөө хийж идэх боломжтой, бараг л гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлж чаддаг. Ингэхээр хагалгаагаар болон өөрөөрөө төрсөн ээж нар ядрах нь ч бага, хажууд нь туслах хүн байгаа болохоор сэтгэл хангалуун байдаг нь мэдээж юм. Ийм болохоор ээж нар маань хувийн эмнэлэгт амаржих сонирхолтой, хүсэлтэй байдаг нь цөөнгүй.
Улсын эмнэлэгт ээжүүдийг үнэ төлбөргүй амаржуулж, эмчилдэг бол хувийн эмнэлэгт бүх зүйл нь төлбөртэй. Хувийн эмнэлэгт амаржихад дунджаар 3 сая төгрөгийн үнэтэй. Үүний тулд эхнээсээ тус эмнэлэгт хяналтад байсан, тогтмол үзүүлж, хянуулж байсан байх шаардлагатай байдаг юм билээ.
Ингэхээр жирэмсэн эхчүүд маань хувийн болоод улсын эмнэлэгт амаржих эсэхээ өөрсдөө л шийдэх асуудал юм. Удахгүй амаржих гэж байгаа миний хувьд улсын эмнэлэгтээ төрнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Улсын эмнэлгийн эмч нарын ямар ч үед ажиллаж чаддаг ур чадварт нь би итгэдэг. Харин Монголжингоогийн ээж нар маань аль эмнэлэгт нь амаржъя гэж бодож байна вэ. Бас улсын болоод хувийн эмнэлгийн үйлчилгээний ялгааг хэр зөрүүтэй гэж боддог талаараа туршлагаасаа хуваалцаарай.
Монголхатагтай
Манай ээжүүдийн бүлгэмд доорхи зурган дээр дарж нэгдэх боломжтой
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
