Хятадаас Лаост эмнэлгийн тусламжийн эд материал хүргэлээ
2021-05-13 11:38
Хятадаас Лаост эмнэлгийн тусламжийн эд материал хүргэлээ.

БНХАУ-ын Засгийн газар Лаос улсын өвчин халдварын эсрэг ажилд зориулж эмнэлгийн яаралтай тусламжийн эм хэрэглэгдэхүүнийг энэ сарын 10-нд тус улсын нийслэл Вьентьяны Вантай олон улсын нисэх онгоцны буудалд хүлээлгэн өгсөн байна. Өнгөрөгч 04-р сарын дунд үеэс Лаост өвчин халдварын байдал хүндэрсэн. Энэ удаагийн тусламжаар амьсгалын аппарат, PCR оношлуур, маск, эмнэлгийн ор, нуклеин хүчлийн оношлуур зэргийг илгээжээ. 25 хүний бүрэлдэхүүнтэй Хятад улсын мэргэжлийн баг энэ сарын 04-нд тус улсын нийслэл Вьентьянд очиж өвчин халдварын эсрэг ажилд дэмжлэг үзүүлж байгаа билээ.


Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх
