Хятадын Аялал жуулчлалын өдөр
2021-05-19 16:51
Өнөөдөр буюу 05 дугаар сарын 19-ний өдөр Хятадын “Аялал жуулчлалын өдөр” тохиож байна.

БНХАУ жил бүрийн 05 дугаар сарын 19-ний өдрийг Хятадын “Аялал жуулчлалын өдөр”-өөр тэмдэглэдэг байна. 2001 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Жэжян мужийн Нинхай хотын иргэн Ма Шаочинь анх “Шюй Шя Кэ” аялал жуулчлалын клубийн нэрийн өмнөөс тус өдрийг Хятадын “Аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэхээр санаачилга гаргасан байна. “Шюй Шякэгийн аяны тэмдэглэл” номын эхний боть болох “Тянь Тай Шаньд аялсан өдрийн тэмдэглэл”-ийг анх 05 дугаар сарын 19-ний өдөр эхлүүлж байсантай холбогдуулан энэхүү санаачилгыг гаргасан байна.
Шюй Шякэ /1587-1641/ нь Мин гүрний үед амьдарч байсан газар зүйч, аялагч, уран зохиолч болно.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Байдү
Дэлгэрэнгүй үзэх
