solongonews
БРИКС-ын орнуудын удирдагчдын уулзалтын 10 жилийг ойг тэмдэглэх хурал боллоо
2018-07-30 09:59
БРИКС-ын орнуудын удирдагчдын уулзалтын 10 жилийг ойг тэмдэглэх хурал боллоо.

БРИКС-ын орнуудын удирдагчдын уулзалтын 10 жилийг ойг тэмдэглэх албан ёсны бус хурал 27-нд Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо боллоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса, Бразилын ерөнхийлөгч Мишел Темер, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар уулзалтад оролцсон байна. 

БРИКС-ын орнуудын удирдагчдын уулзалт 10 жилийн турш, БРИКС-ын хамтын ажиллагаа баялаг амжилт олсныг хуралд оролцсон удирдагчид идэвхтэй үнэлж, БРИКС-ын орнуудын ирээдүйн хамтын ажиллагааны талаар санал санаачилга дэвшүүлж, багтаамжтай нэмэгдэж, хамтаар цэцэглэн хөгжсөн ирээдүйг хамтаар байгуулахыг санал нэгтэй зөвшөөрсөн байна.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, 10 жилийн хугацаанд БРИКС-ын хамтын ажиллагаа эдийн засгийн ухагдахуун байснаас чухал нөлөө бүхий олон улсын хамтын ажиллагааны механизм болон хөгжиж, амьжиргааны хүч болон гэрэл гэгээтэй хэтийн төлөвтэй болсон байна. Ирэх 10 жил бол БРИКС-ын орнуудын хөгжлийн зангилаа үе байж, том боломж болон өрсөлдөөнд нүүрлэх болно. БРИКС-ын орнууд энх тайван хөгжлийн цаг үеийн уриан дор шинэ ээлжийн шинжлэх ухаан технологийн хувьсгал болон аж үйлдвэрийн хувьсгалын боломжийг ашиглан дэлхийн олон туйлт болох, эдийн засгийн даяаршлын урсгалын дагуу БРИКС-ын хамтын ажиллагааны 2-р “алтан 10 жил”-ийг байгуулахаар чармайх хэрэгтэй.

Нэг. БРИКС-ын үзэл баримтлалаар БРИКС-ын стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлж, хэлхээ холбоо зохицуулалтаа эрчимжүүлэн, БРИКС-ын үйлдлийг бадруулан, нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулахыг ахиулан, хамтын ашиг сонирхол, хөгжлийн орон зайг хамтаар хамгаалах хэрэгтэй.

Хоёр. Эдийн засаг, улс төр, хүмүүнлэгийн “гурван хөдөлгөгч хүч” -ийг баримтлан, БРИКС-ын бүтээлч хамтын ажиллагааны агуулгыг баяжуулж, худалдаа хөрөнгө оруулалтын том зах зээл, валют банк санхүүгийн том гүйлгээ, дэд бүтцийн тоног төхөөрөмжийн том хонгил, хүмүүнлэгийн солилцооны чиглэлээр ажиллаж, БРИКС-ын орнуудын шинэ аж үйлдвэрийн хувьсгалын түншийн харилцааг баялаг үр бүтээлтэй болгох хэрэгтэй.

Гурав. “БРИКС+” хамтын ажиллагааг өргөтгөж, өргөн хүрээнд түншийн харилцаа тогтоож, бусад шинэ тулгар хөгжиж байгаа эдийн засгийн орнууд болон хөгжиж байгаа орнуудыг БРИКС-ын хамтын ажиллагаанд хамруулж, хамтын ашиг сонирхлоо хамтаар хамгаалж, хамтын хөгжилд хүч сэлбэх хэрэгтэй гэжээ.

2009 оны Екатеринбургийн уулзалтаас өнөөдрийн Йоханнесбургийн уулзалт болтол, БРИКС-ын орнуудын хамтын ажиллагаа ер бусын замналыг туулж, 5 орны ард түмэнд хүртээмжтэй болж, дэлхийн эдийн засгийн нэмэгдэлд тус дөхөм үзүүлэн, дэлхийн засаглалыг боловсронгуй болгоход чухал үйлдэл үзүүлсэн байна гэж хуралд оролцсон бусад удирдагчид илэрхийлжээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл