solongonews
Дэлхийн өвийн хорооны 41 дэх хурлаар 21 газар шинээр нэмэгдэв
2017-07-13 18:03
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 41 дэх хурал 7 дугаар сарын 12-нд Польшийн Краковт болж өндөрлөлөө. Уг хурлаар 21 газар Дэлхийн өвд шинээр нэмэгдэв. Үүнд, Хятадын Хөхнуур мужийн Хөхшил, Фүжянь мужийн Гүлан-Юй багтсан юм.

Одоогоор Дэлхийн өвд нийт 1073 газар хамрагдаад байгаа. Үүнд: 814 нь соёлын өв, 224 нь байгалийн өвд, 35 нь байгалийн, соёлын хос өвийн жагсаалтад бүртгэгдэж, цар хүрээ нь 167 улс орныг хамарсан байна. Хятадын нийт 52 газар дэлхийн өвд бүртгэгджээ. Дэлхийн өвийн хорооны 41 дэх хурал нь 7 дугаар сарын 2-ноос эхлэн нийт 11 өдөр болох юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг хурал нь1977 онд анх Франц улсын Парис хотноо нээгдэж байв. Хурлын гол үүрэг нь шинэ төслүүдийг Дэлхийн өвийн жагсаалтад  бүртгүүлэх ажлын хяналт, зөвшөөрөх ажлыг хийх, Дэлхийн өвийн жагсаалтад оруулсан газар орнуудыг хамгаалах ажлыг хянах зөвлөх  ажлыг гүйцэтгэдэг байна.

Үзэсгэлэнт Хөхшил

 Гүлан-Юй

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл