solongonews
Жан Жыжюнь Тайваний ахан дүүстээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв
2017-01-01 22:22
Жан Жыжюнь Тайваний ахан дүүстээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв

ХКН-ын төв хорооны Тайваний ажил эрхэлсэн алба, Төрийн зөвлөлийн Тайваний ажил эрхэлсэн албаны дарга Жан Жыжюнь 2017 оны эхний хэвлэлийн "Тайваний хоолойн хоёр эргийн харилцаа" сэтгүүлд Тайваний ахан дүүстээ зориулж шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Жан Жыжюнь: - Өнгөрсөн жилд хоёр эргийн харилцаа саад бэрхшээлтэй байсан ч хоёр эргийн ахан дүүс харилцаагаа хамгаалах, энхийн хөгжлийг урагшлуулах талаар цуцалтгүй чармайлт гаргасан. Хоёр эргийн харилцааны хөгжлийн үйл явц дараах зүйлийг бүрэн гүйцэд гэрчиллээ. Тухайлбал,

Нэг. нэг Хятад улсын зарчмыг илэрхийлсэн "1992 оны нийтлэг ойлголт"-ыг баримтлах нь хоёр эргийн харилцааны энхийн хөгжлийн улс төрийн үндэс суурь.

Хоёр. "Тайванийг тусгаарлах" нь Тайваний хоолой хоёр эргийн энх тайванд заналхийлэл учруулах эх үүсвэр юм.

Гурав. хоёр эргийн олон салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, эдийн засаг нийгмийн хамтын хөгжлийг дэмжих нь хоёр эргийн харилцааны дотоод шаардлага мөн бөгөөд энэ нь хоёр эргийн ахан дүүсийн ашиг тус, хүсэл мөрөөдөлтэй нийцнэ гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл