solongonews
Сарын тэмдэг яридаг байсан бол юу хэлэх вэ?
2015-12-28 18:21
Сарын тэмдэг ирэхэд биеийн аль хэсэгт зовиурлаж өвддөг вэ? Зарим бүсгүйчүүд тэсэхийн аргагүй өвддөг бол хэсэгхэн эмэгтэйчүүдэд багахан зовиур илрээд, цөөн хоногт ирээд дуусдаг. Тэгвэл та бүхэнд Даллас хотын эмэгтэйчүүдийн эмчийн зөвөлгөө, мэдээллийг хүргэе.
 
1. Сарын тэмдэг хоцорч ирдэг үү?
Дундаж эмэгтэйн сарын тэмдэг 28 хоногийн мөчлөгтэй байдаг. Хари 32-33 хоногийн мөчлөгтэй эмэгтэйчүүдэд цэвэршилт эрт илрэх хандлага ажиглагддаг. Сарын тэмдэг хоцорход залуу хосууд жирэмсний тест авч сандрах гээд байдаг талтай тул аажуу тайван хандахыг зөвлөж байна. Сар өнжих, хугацаанаасаа долоо хоногийн дараа хоцорч ирдэг бол эмчид хандаж, тогтворжуулах хэрэгтэй гэдгийг сануулж байна.
 
2. Сарын тэмдэг ихээр ирдэг бол яах вэ?
Дундаж эмэгтэй 28 хоногийн мөчлөгтэй байхад зарим бүсгүйчүүд 21 хоногийн мөчлөгтэй байдаг. Тэгэхээр бага мөчлэгтэй байвал эмчид яаралтай үзүүлээрэй. Өнчин тархи, бамбай булчирхай, цус алдах гэх эмгэг өвчин илэрч байх талтай.
 
3. Тооцоолж байсанаас ихээр ирдэг бол яах вэ?
Өдөрт 1-2 ариун цэврийн хэрэглэл солих, 2-3 тампон хэрэглэдэг бол энгийн хэрэг. Гэхдээ 3-4 ариун цэврийн хэрэглэл, 4-6 тампон хэрэглэвэл аюултай гэдгийг санаарай.
 
4. Сарын тэмдэг ирэхэд толгой эргэж, ядардаг бол яах вэ?
Цусны улаан эс тархи, уушгинд хүчилтөрөгч хүргэж өгдөг. Иймээс их хэмжээний цус ялгарч гарах үед ихэнхдээ тохиолддог. Энэ тохиолдол цус багадалттай хүнд илүү их мэдрэгддэг гэдгийг санаарай.
 
6. Сард хоёр удаа ирдэг бол асуудал уу?
Сард хоёр удаа сарын тэмдэг ирдэг бол жирэмслэх магадлал харьцангуй өндөр байдаг аж. Тиймээс эмчид хандаж, тохирох зөвөлгөө аваарай. Мөн жирэмслэх болоогүй гэж төлөвлөж байвал хамгаалах зөв хэрэгсэлээ сонгоорой.
 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл