solongonews
ТАЛ НУТГИЙН СОР БОЛСОН ҮРС
2017-06-02 20:55
Өвөр Монголын тал нутагт олон сайхан содон хүмүүс ажил мэргэжил, авьяас чадвар, оюун ухаан, хүчин зүтгэлээрээ эх орон, үндэстэн, нутаг орныхоо төлөө 70 жилийн турш үнэтэй хувь нэмрээ оруулж, нэр алдар нь түгээд байна.

       Эрдэм шинжилгээний тэргүүний ажилтан, тал нутгийн экологийг хамгаалан мод тарьж ойжуулсан үлгэр жишээч, шинжилгээ мэргэжлийн үйлдвэрлэлээр малчдаа уриалсан хөдөө орон нутгийн шилдэг малчин, аж ахуйн нэгжийн хөгжилд амьдралын хүч олгосон бизнесмэн, урлагийн гайхамшигт хүчээр малчин түмнээ баярлуулдаг ардын уран бүтээлч зэрэг болно. Тэд мянга мянган аавын хүү, ээжийн охидын дундаас гэрэлтсэн тал нутгийн шилдэг сор болсон үрс билээ.
2003 онд Ниү Юйрү (урд эгнээний баруун талаас нэгдүгээр) SАRS өвчний эсрэг ажиллах эмнэлгийн барилгын газар дээр нь хүрч ажил байдалтай танилцаж байна. Ниү Юйрү 30 гаруй жил хувьсгалын ажил амьдрал дунд намын үйл хэрэгт болон нам ард түмэнд үнэнч шударга, Өвөр Монголын бүхий л үндэстний ард түмний төлөө үнэнч шударгаар ард түмэндээ ашиг тус хүртээсэн намын үндэстний шилдэг удирдах ажилтан юм.


1964 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 11 настай байсан Лүн Мэй (Зүүн талаас хоёр дугаар) болон 9 настай эмэгтэй дүү Юй Рүнгийн хамт (баруунаас хоёр дугаар) зудтай тэмцэн, Дархан Муумянган Холбоот хошууны тал нутгийн нэгдлийн хонин сүргийг хамгаалж, “Тал нутгийн баатар эгч дүү”-ээр өргөмжлөгдөн, хүний сэтгэлийг догдлуулам үйл хэргийн гол баатар болж, Хятад улсын үе үеийн хүүхэд залуучуудад үлгэр дууриал болсон байна.

Эзэнээ хошууны Сайханхурай сумын Мөнхөт багийн малчин Юнчинжав (баруунаас нэгдүгээр) 80-аад онд малчдаа уриалан өвс мод тарьж, экологи байгаль орчноо ногоорулан сайжруулж, ажил хөдөлмөр, техник мэргэжлээр чинээлэг замд орох малчдын үлгэр дууриал болж, түүний удирдлага дор багийн малчид бүгд ядуурлаас ангижрав.

Бянь Жяньшин Бугат хотын эгэл жирийн нэгэн ажилчин бөгөөд цөхрөлтгүй хичээн шаргуу бэлтгэл хийж, 90-ээд онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олимпийн наадамд алтан медалиар энгэрээ мялаалгаж, эх орон, Өвөр Монгол орныхоо нэрийг дэлхийд таниулсан өндөр амжилтыг тогтоосон юм.


70-аад оноос хойш академич Шуурган (урд эгнээ зүүнээс нэгдүгээр) гэрийн тэжээмэл амьтны үржлийн биологийн судалгаагаар гол болгосон орчин үеийн хөдөө аж ахуйн дээд мэргэжлийн судалгаагаар урт хугацаанд ажилласан. Улмаар дэлхийн хамгийн анхны хуруу шилний ишиг, Хятад улсын дотоодод хамгийн анхны хуруу шилний хурга, хуруу шилний тугалыг үржүүлэн гаргав. Үүний зэрэгцээ хуруу шилний тугал, хургыг үржүүлэх иж бүрэн аргыг бүтээж, “Хятад улсын хуруу шилний ишигний бүтээгч” хэмээн өргөмжлөгдөв.


50-иад оноос эхлэн хөдөө аж ахуйн хоршооны даргаар ажиллаж байсан Боролдой (баруунаас нэгдүгээр) нутгийн иргэдийг уриалан мод тарьж ойжуулан, цөлжилтийг зассан анхны үеийн удирдагч болсон байна.

Нэгэн морьт цэрэг байснаасаа Бээжингийн цэргийн дүүргийн ус хангах төслийн хорооны дарга болж, дахин Өвөр Монголын цэргийн дүүргийн дарга болсон Лайгүө-Ан цэрэг ангиа дагуулан худаг малтан хөдөө орон нутгийн 256 мянган иргэн ба 500 гаруй мянган малын усны асуудлыг шийдвэрлэв. Мөн 285 га талбай бүхий уул, элс манхны цөлжилтийг сааруулах ажлыг зохион байгуулан хийж, 800 гаруй мянган мод тарьсан ба мод тарих найман суурин газар байгуулж, “Тал нутгийн усны сахиус” хэмээх сайхан алдартай эрхэм болсон байна.


1906 онд төрсөн Муу-Охины зохион бүтээсэн бүтээл ба тоглолт нь ядуу хүндрэлтэй малчныг өрөвдөж, хуучин нийгмийн харанхуй бүдүүлэг байдлыг илчилсэн агуулгаар гол болгосон тул “Үндэстний дуурьлаг урлагийн их багш”-ийн цолыг хүртэв.

Урадын өмнөд хошуунд 26 жилийн туршид шууданч хийсэн Чүан Эрпин буйд бөглүү уулархаг орноор хүрч, нам ба ард түмний мэдээ мэдээллийг дамжуулан, холбох гүүрийн үүрэг гүйцэтгэж, хөдөө орон нутгийн иргэдийг зохион байгуулан зам засах, ус татах, нутгийн онцлог бүтээгдэхүүнээ борлуулж, тосгоны иргэддээ 150 мянган юаний орлого бүхий үр ашиг хүртээсэн байна.


Өвөр Монголоос дэлхийд танигдсан сүү сүүн бүтээгдэхүүний групп болох И Ли группийн “Эрдэм шинжилгээний тулгуур” болсон энэхүү эрхэм хүнийг Багана гэдэг. Тэрээр улсаас хүртээсэн 76 төрлийн зохиогчийн эрхийн гэрчилгээтэй бөгөөд хэрэглээний шинэ хэлбэрийн 25 төрлийн зохиогчийн эрхийн гэрчилгээтэй юм. Үүний зэрэгцээ Хятад улсын шилдэг зохиогчийн эрхийн шагналыг хүртэж, багаа удирдан дагуулж хамтдаа судлан нээж, зах зээлд 150 гаруй бүтээгдэхүүн гаргаад  байгаа юм байна.

 

Зохиогч: Бао Хун
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Солонго сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл