Тэр үед Бээжин гэгч үүдээрээ гарч хүрээд л очдог байж дээ гэж дотроо дуугуйхан бодож байлаа. Бээжин гэж ярихаар тухайн үед хүн болгон очиж чаддаг газар биш байсан гэлтэй.

Хожим нь өөлий өндөр болж, үүдээрээ гарч бичиг соёлын мөр хөөж, хорвоо ертөнц, хүн зонтой танилцаж нөхөрлөлөө. Үүд гэдэг үгийн жинхэнэ утгыг тэр үеэс зах зухаас нь ойлгож эхэлсэн юм. Үүд гэдэг нэгэн гэр бүлд маш чухал. Үүд өрх гэж энэхүү гэр бүлээ төлөөлдөг. Ураг хурим хийх насны их үйлээ “Үүдээ нээж өрхөө сөхлөө” гэж бэлгэшээдэг. Иймээс монголчуудыг дэлхий харсан үүдтэй тэнгэр харсан тоонотой хэмээдэг. Тийм ёсоор монголчууд ч үүдээрээ гарч зам нээн, дэлхийн соёл боловсролтой мөр зэрэгцэхээр хүч сорин урагшилж байсан.
Чөлөөлөгдхөөс өмнө Өвөр Монголд ийм нэгэн бадаг дуу ихээр дэлгэрч байжээ:
Эвдэрхий модон гүүр, энхэл донхол зам
Өнөөдөр нэвтэртэл маргааш саатаад
Үнэхээр хүмүүнийг зовооно
Үхэр тэрэг хашигнаж, ийш тийш сажлаад
Аль үед сая Бугат хүрдэг билээ
…
Энэхүү дуу чөлөөлөгдөхөөс өмнөх Өвөр Монголын зам тээвэр хоцронгуй байсныг маш амьдлаг тусгажээ. Ялангуяа, өргөн уудам мал аж ахуй, тариалах орны зам тээврийн гол бааз нь эртний маягийн мөрийг нь төмрөөр боосон төмөр тэрэг, хасаг тэрэг, хангай тэрэг буюу морь тэмээ л байжээ. Тухайн үед Ээж нуураас давс тээдэг аян жин өдөр шөнөгүй үргэлжилж, зарим нь хоёр сараар явж давс тээдэг байжээ. Өмнөх зууны наяад онд их сургуульд суралцана гэж Үзэмчнээс Хөххотод ирэхэд хэдэн өдөр аялж, цас шуурга ихтэй жил болвол хагас сар ч болдог байсан. Ингээд бодоод үзэхэд буйд бөглүү, зам нэвтрэх аанай байсан нь Өвөр Монголын ард иргэдэд маш их хүндрэл төвөг учруулж, нийгмийн хөгжилд ихээр нөлөөлж байв.

“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэдэгчлэн нийгэм эдийн засгийн хөгжлийг дагалдан Өвөр Монголын өнгө төрх өдөр ирэхүеэ сайжирчээ. 1947 онд Өөртөө Засах Орон байгуулагдхын эхний үед зөвхөн 7 зурвас төмөр замтай, ерөнхий урт нь 1800 км л байжээ. 1955 онд Жининээс Эрээн хот хүрэх галт тэрэг нэвтэрч, 1958 онд Бугатаас Ланжөү хүрэх төмөр зам нэвтрэв. Бугатын зүүн өртөөний шугам нь чөлөөлөгдахөөс өмнөх 7 зурвас байсан бол 56 зурвас болон нэмэгдэж, өртөөний шугамын ерөнхий урт нь 14 дахин нэмэгдэв. 2016 он болоход Өвөр Монголын төмөр замын ерөнхий урт нь 13.7 мянган км-т хүрч, бүх хятадын хэмжээнд түрүүлэн, Өвөр Монголын 12 аймаг, хотыг бүрхэв. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр, Хөххот - Бугат - Ордосын хөдөлгүүр хүчтэй галт тэргийг туршин аялуулж Дүншэн баруун өртөөнд хүрэхийг дагаад Хөххот - Бугат - Ордос хот нэг цагийн хурдны төмөр замын зам харилцааг бүрэлдүүлснээр өнөөдөр Хөххот - Ордос - Бугат хот ердөө 60 минутын л зайтай болжээ.

1970 онд зам засах ажилчид найман сарын дотор Хатан голын Шя Цэнванд 342.5 метр урт, 7 метр өргөн, 6 хөндийтэй хос муруй гулдан гүүр байгуулжээ. 1974 онд Ордосын өндөрлөгийн элсэн цөлд 120 гаруй км урт Расангийн сүмээс Цагааннуур хүрэх засмал зам засав. Өөртөө Засах Орон байгуулагдахын эхний үед зөвхөн 86 “Ван гүө” тэмдэгт машин тэрэг ба тэрэг нэвтэрсэн замын урт нь 1021 км хүрч байсан бол 2016 он болоход Өвөр Монголын засмал замын тэрэг нэвтэрсэн ерөнхий урт нь 19 0 мянган км даван, 96 хувийн гацаа тосгонд цемент цардмал зам нэвтэрч, Өвөр Монголоос гарах засмал зам 30 зурвас болов.

Агаарын аялалын шугам ч дөрвөн зүг найман зовхист нэвтэрсэнээр хүрье гэсэн газартаа төдөлгүй хүрдэг болов. 2016 оны 4 дүгээр сард Жинин нисэх онгоцны буудал байгуулагдан аялал нэвтэрснээс хойш Өвөр Монголын 12 аймаг, хотод ардын хэрэглээний нисэх онгоцны буудлыг бүрхүүлж, иргэдийн хэрэглээний 21 нисэх онгоцны буудал ашиглалтад орсон. Өвөр Монголын иргэдийн хэрэглээнд зориулсан аялал нь түүхийн шинэ хөгжлийн шатанд орсон билээ. 1958 онд нэг нисэх онгоцны буудалтай байсан бол 2017 он болоход байгуулсан буюу байгуулж байгаа нисэх онгоцны буудал 24 болжээ. Байнгын чанартай нисэх агаарын шугам 331 зурвас болж, 98 хотод агаарын аялал нэвтэрлээ.

Уг нь Өвөр Монгол “Нам жимхэн” байсны гол шалтгаан бол зам харилцаа хоцронгуйгаас болсон юм. Одоо засмал зам, төмөр зам, агаарын шугам уялдсан зам харилцааны тор бүрэлдэж, тал нутаг маань дэлхийгээс улам ойрхон болж, ёстой бэлчээрээсээ Бээжин хүрэх замтай болсон байна.
