solongonews
Шанхайн олон улсын урлагийн наадам болж байна
2017-11-18 21:27
Шанхайн олон улсын урлагийн наадам болж байна.

Шанхайн олон улсын урлагийн наадмын үеэр Өвөр Монголын хөөмий, Гүйжөү мужийн И, Бү И, Шүй, Дүн, Мяо зэрэг үндэстний цөөнхийн дуу бүжиг, хөгжим, биет бус соёлын өвийн үзүүлбэрүүд урлагийн наадмаар гарч үзэгчдийг баясгаж байна.

"Гайхамшигт найрал аялгуу” хэмээх Гүйжөү мужийн үзүүлбэрт үндэсний хэмжээний биет бус соёлын өвийн 23 номер орж, Дүн үндэстний ардын дуу зэргийг нөхөн сэргээн, дахин зохион бүтээх хэлбэрээр үзэгчдэд хүргэсэн байна.

Дүн үндэстний  барабан шоу "Сартай шөнийн Фэн Линьдү” хэмээх үзүүлбэрт архины хоёр мухлаг өрсөлдөгч байснаа хамтрагч болж хөгжсөн тухай түүхийг өгүүлсэн байдаг. Үүгээр дамжуулан эв найрамдалтай байхын чухлыг харуулжээ. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл