solongonews
Дотоодын болон гадаад худалдааг нэгтгэх 9 туршилтын газрыг баталлаа
2023-01-12 11:18
Дотоодын болон гадаад худалдааг нэгтгэх 9 туршилтын газрыг баталлаа.

Худалдааны яамнаас 01-р сарын 11-ний өдөр мэдээлснээр орон нутгийн сайн дурын тунхаглалын үндсэн дээр шинжээчийн хяналт, олон нийтэд зарласны дараа, Худалдааны яам зэрэг 14 хэлтсүүд Бээжин хот, Шанхай хот, Жянсү муж, Жэжян муж (Түүний дотор Нинбо хот), Фүжянь муж (Шямэнь хотыг оролцуулаад), Хүнань муж, Гуандун муж (Шэньжэнь хотыг оролцуулаад), Чунчин хот, Шиньжян Уйгур өөртөө засах орон зэрэг 9 газрыг дотоодын болон гадаад худалдааг нэгтгэх туршилтын газар болгон хэрэгжүүлэхийг судалж тогтоосон байна.

Дотоодын болон гадаад худалдааны интеграцийг дэмжих нь дотоодын хүчтэй зах зээлийг бий болгож, дотоодын болон олон улсын давхар эргэлтийг нэгтгэн холбоход тохиромжтой гэж мэргэжилтнүүд хэлсэн байна. Мөн сүүлийн жилүүдэд Хятадын дотоодын болон гадаад худалдааны интеграци маш том ахиц дэвшилд хүрч байна. Гэхдээ төгс бус зохицуулалтын тогтолцоо, хоёр зах зээл, хоёр нөөцийг бүхэлд нь ашиглах чадвар, хөгжлийн шинэ загварыг бий болгох хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй дотоодын болон гадаад худалдааны интеграцчилалыг жигд хөгжүүлэх зэрэг асуудлууд ч гарч байна. Туршилтын газрыг бий болгож төслүүдийг хэрэгжүүлэх нь хоёр зах зээл, нөөц бололцоог бүхэлд нь ашиглах, дотоодын болон гадаад худалдаа, импорт, экспортын хамтын хөгжлийг дэмжих, үйлчилгээний хөгжлийн шинэ загварыг бий болгох, нээлттэй, чанартай хөгжлийн илүү өндөр түвшинд хүрэх чадварыг сайжруулахад дөхөмтэй юм гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл