138 тохиолдол бүртгэгдлээ
2021-01-14 15:14
138 тохиолдол бүртгэгдлээ.
01-р сарын 13-ны 24 цагийн байдлаар Хятадын 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 138 хүрч, үүнээс 14 гаднаас ирсэн иргэн байсан бол 124 нь улсын дотоодод илэрчээ. Үүнээс Хэбэй мужид 81, Хар Мөрөн мужид 43 тохиолдол бүртгэгджээ. Нас барсан тохиолдол нэг бүртгэгдэж, сэжигтэй тохиолдол гараагүй байна.
13-ны өдрийн 24 цаг болтол Хятадын хэмжээнд нийлбэр дүнгээр нийт 885(үүнээс биеийн байдал хүнд 24 хүн)хүн халдвар авснаар бүртгэгдэж, 895 хүн эмнэлгийн ажиглалтаас гарчээ. Мөн тухайн өдөр 36 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
