solongonews
“Одот тэнгэрийн нүүдэл” аялал жуучлалын бааз
2020-12-17 10:31
“Одот тэнгэрийн нүүдэл” аялал жуучлалын бааз

  Мэргэн Гауан Жөү хотоос ирсэн гэргий Танаагаа 11 дүгээр сарын 13-ны өдрийн үдээс хойш Жи Нин галт тэргэн өртөөнөөс тосож авав. Танаа Гуан Жөү хотод очиж Хятад улсын хэмжээний ядуу буурай хошуу, шяний үйл ажиллагаа эрхлэн баяжих замд дагуулагчийн сургалтын ангийн дадлагад оролцоод буцаж яваа нь энэ юм. Гэхдээ Танаа тус удагийн сургалтын ангийн “Шилдэг сурлагатан”-ы шагнал авсан нь Мэргэнийг улам баярлуулан зоригжуулж байлаа.

       Мөргөцийн уулыг түшиж суурьшсан “Одот тэнгэрийн нүүдэл” аялал жуучлалын бааз өвлийн амралтаа авч нам сэлүү байсан ч гэрийн эзэгтэй Мэргэн үйлдвэрлэл амьдралдаа яарна. Мэргэн:

- Энэ жилээс эхлэн Танаа бид хоёул энэ аялал жуучлалын баазаа албан ёсоор эзэмши эхэлсэн юм. Манай аялал жуучлалын бааз зочдод хоноглох, хооллох, үндэстний зан үйлийг биечлэн ойлгох зэргийг нэг цогцжуулсан үйлчилгээ үзүүлдэг. Гурван сарын хугацаанд 300 мянган юаний цэвэр орлого үүдсэн болохоор Танаа хошуугаа төлөөлөн Гуан Жөү хотод сургалтад оролцсон юм гэж танилцууллаа.

Мөргөцийн сүм бул хол ойрдоо алдаршсан хувьсгалын голомт орны нэг юм. Мэргэн, Танаа нарын “Одот тэнгэрийн нүүдэл” аялал жуучлалын бааз Улаанцав хотын Цахар баруун гаран хойд хошууны Шил шянгийн Мөргөцийн сүм гацаанд харьяалагддаг. Гацааны эргэн тойронд нь үзэмжит сайхан уул хайрхан, өн шимлэг өвс ургамлаар чимэглэгдэн, өмнүүр нь Мөргөцийн гол, Агуйнхошуу гол баруунаас өмнө талд нь урсаж, уулын хажуу бэлээр цагаан чулуугаар урлан зохиосон арван зургаан том саарал агтын чулуун зургийн бүтээл алсаас сүртэй харагдаж аялал жуулчлал эрхлэх таатай нөхцөл бүрдүүлжээ.

        Мэргэн танаа хоёул дунд сургуулийн нэг ангийн хоёр. Хожим нь Танаа Ү Хань хотын Усан ашиглалтын дээд сургуулийг барилгын мэргэжлээр төгсөж, Мэргэн, Дэдмаа урлагийн сургуулийг морин хуурын мэргэжлээр төгсөж, 2013 онд амьдралын заяагаа холбон халуун дулаан гэр бүлээ зохиов. Тэд хоёул хэдэн жил гадагш хүчний ажил хийж байгаад нутагтаа буцаж ажил үйлс эрхлэх төрийн бодлогын уриалгаар Шилийн талдаа буцан ирж, “Одот тэнгэрийн нүүдэл” аялал жуучлалын баазаа үүсгэн байгуулсан байна.

Ажилсаг хүний үйлс өөдрөг гэдэг. Зураг шиг сайхан нутгийнхаа элгэнд 800 мянган гаруй юаний хөрөнгө оруулан тус аялал жуучлалын баазаа байгуулжээ.

- Хөдөө тосгоны жуулчлал бол шинээр мандсан аж үйлс. Хөдөө тосгоны жуулчлалыг өргөнөөр хөгжүүлэхийг урамшуулж байгаа учир бид улам зоригжиж, ажил үйлсээ хөгжүүлэх зориг төгөлдөр байна гэж ярих Мэргэн залуу биднийг дагуулан аялал жуучлалын баазын зургаан тасалгаа, ваар тоосгон байшингийн хоноглох өрөө, буудаллах гурван монгол гэрээр үзүүллээ. 50 хүн хүлээн авч чадах томоохон өрөөгөө тэр чигт нь монгол уламжлалт соёлын элементийг уялдуулан чимэглэж гоёсон байна.

        Нүдний шил зүүсэн өндөр биетэй, цагаан царайтай, эелдэг даруу зантай Мэргэн:

- Бид энэ жилийн хавраас эхлэн аялал жуучлалын баазын бүтээн байгуулалтаа эхлүүлж, гурван сар гаруйн хугацаанд байгуулж дуусгасан. Анхны хугацаанд цар тахлын нөлөөгөөр  орлого тийм ч сайн биш байсан юм. Сүүлд нь тахал намдахыг дагаад ялангуяа, энэ жилийн аравдугаар сарын улс байгуулагдсан баярын хугацаанд Өвөр Монгол орны бүх газар орон ба Шань Ши, Бээжин, Тяньжинь гээд газар газрын зочид олширсон. Гурван сар шахмын хугацаанд 4000 гаруй жуулчид хүлээн авч зочилсон. Энэ удаагийн Намын арван ес дэх удаагийн Төв хорооны тавдугаар бүгд хурлаар ард түмэнд маш их аз жаргал бэлэглэх тухай аль олон шийдвэрт бодлого дурдлаа. Бид заавал цаг тохиолыг амжиж, ажлаа сайтар хийж, өндөр их амжилтад хүрэхээр чармайна гэж ярьж байлаа.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл