Саяхан Хятадын Шаньдүн мужийн Чиндао хотод CKU (англи нэр: CHINA KENNEL UNION)-гийн бүх нохойн үүлдрийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн байна. CKU нь Хятад дахь Дэлхийн нохой судлалын холбооны (FCI) гишүүн байгууллага болох юм.
Тоо баримтаас үзвэл, 2021 он гэхэд Хятадад нийт 54 сая 290 мянган тэжээвэр нохой бүртгэгдэж, тэжээвэр нохойн хэрэглээний зах зээлийн хэмжээ 143 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.2 хувь нэмэгдсэн бөгөөд энэ нь Хятадын 2021 онд өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт борлуулалтаас найман хувь илүү байгаа тоон үзүүлэлт юм. Түүнчлэн, Хятадын тэжээвэр амьтдын зах зээл тасралтгүй хөгжиж байгаа маш тодорхой өсөлтийн чиг хандлагыг хадгалсаар байна.

2021 онд Хятадад нэг тэжээвэр амьтдын хэрэглээний хүчин чадлаас харахад нэг нохойны жилийн хэрэглээ 2634 юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 16.5 хувь өсч, 2018 оноос хойш жил ирэх тусам хурдацтай өссөн байна. Энэ нь Хятадын тэжээвэр амьтдын зах зээл хэрэглээний чанарын хувьд тогтвортой сайжирч эхэлсэн гэсэн үг юм. Хэрэглэгчид нохойны үүлдэр, удам угсааны талаар илүү ерөнхий ойлголттой болж, үнийг хүлээн зөвшөөрдөг болсон. Одоогийн байдлаар зах зээл дээрх олон уралдаан тэмцээнд шаргарсан нохойны үнэ хэдэн арван мянга, бүр хэдэн зуун мянган юаньд хүрч байгаа бөгөөд эдгээр нохойны үнэ өсөх хүчин зүйл нь нэг талаасаа зах зээлийн танин мэдэхүйн удам угсаа, түүнтэй холбоотой гэрийн тэжээвэр амьтдын өрсөлдөөний үр дүнгээс ихээхэн шалтгаалдаг ажээ. Нөгөөтэйгүүр, энэ нь эдгээр маш сайн удам угсаатай нохойн нялх гөлөгний зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээтэй нягт холбоотой ажээ. Зарим томоохон хотуудын тэжээвэр амьтдын дэлгүүрүүдэд эцэг эхийн аль алинаас нь цэвэр цустай тэжээвэр нохойн үнэ ихэвчлэн 8000-20000 юанийн хооронд байдаг. Одоогийн байдлаар аж үйлдвэрийн гинжин хэлхээний дээд ба доод урсгалд: гэрийн тэжээвэр амьтдын үржүүлэг, тэжээвэр амьтдын хоол тэжээл, гэрийн тэжээвэр амьтдын хувцас, тоглоом, гэрийн тэжээвэр амьтдын эмнэлэг, тэжээвэр амьтдын сургагч, тэжээвэр амьтдын хоол судлаач, тэжээвэр амьтдын гэрэл зурагчин болон бусад 20 гаруй холбогдох салбарууд аажмаар цар хүрээтэй болж хөгжиж байна. Тэдний дунд залуучуудаас гадна тэжээвэр нохой худалдан авч байгаа хүмүүсийн нэлээд хэсэг нь өндөр настан байдаг. Олон ахмад настнууд тэтгэвэрт гарсны дараа ганцаарддаг учир тэжээвэр амьтан нь тэдний уйтгар гунигаас тайлагдах хамгийн сайн сонголтуудын нэг болсон юм.

Тус агентлагийн таамаглаж байгаагаар одоогийн Хятадын тэжээвэр амьтдын зах зээл 200 тэрбумыг давсан ч АНУ, Японтой харьцуулахад тэжээвэр амьтдын эзэмшил, хэрэглээний хэмжээ бага хэвээр байгаа боловч ирээдүйн зах зээлийн орон зай асар том байна. Ирэх таван жилд Хятадын гэрийн тэжээвэр амьтдын аж үйлдвэр жилийн дундаж өсөлтийн хурдаа 15 хувиас давж, ажиллагсдын тоо 5 саяас давах төлөвтэй байна. Үүнээс үзэхэд бяцхан хөөрхөн тэжээвэр амьтад харин том эдийн засгийн боломжтой гэж яагаад хэлж болохгүй гэж?
