“Ширээн дээр тавьдаг жижиг хэлбэрийн дижитал машин” бүтээлээрээ шагнал хүртсэн багийн төлөөлөгч Шаньши мужийн Хуатүө технологийн ХХК-ийн захирал, доктор Ши И шагнал хүртэж байгаа нь
Ордос Олон улсын наадмын их хурал-III болон Ордос Олон улсын бүтээлч соёлын их хурлын үйл ажиллагааны шагнал гардуулах ёслол Ордос хотын кино театрт 8 сарын 27-ны үдэш боллоо. Ордос Олон улсын бүтээлч соёлын анхны их хуралд зориулан хоёр сарын хугацаанд бүтээлүүдийг бүртгэж авсан байна. Нийт 4557 бүтээл бүртгүүлснээс анхны шалгаруулалтаар 686 бүтээл шалгарчээ.
Ширээн дээр тавьдаг жижиг хэлбэрийн дижитал машин, цэргийн хэрэглээний камер зэрэг 91 бүтээл шагналт байранд оржээ. Үүнээс “Ширээн дээр тавьдаг жижиг хэлбэрийн дижитал машин” нь шилдэг бүтээлээр шалгарч нэг сая юанийн шагнал хүртжээ.
