Энэ онд Бээжин хотын байгаль орчны хамгаалалтын ажлыг ахиулж, 18 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар бохир манангийн асуудлыг шийдэх ажлыг хийнэ гэж өнөөдөр буюу 2 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан Бээжин,Тяньжинь, Хэбэй зэрэг муж хотууд болон эргэн тойрны муж хотуудын агаар мандлын бохирдлоос сэргийлэх хурал дээр зарласан байна.
Нэгдүгээр сард байгаль орчны хамгаалалтын салбар Бээжин хотын байгаль орчинд хохирол учруулсан 201 үйл ажиллагааг шийдсэн бөгөөд жилийн туршид энэ төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах болно гэжээ. Үүнээс гадна нүүрс түлэх нийт хэмжээг 3 сая тонноор буруулж, хүнд даацын дизель түлшний машины тоог хязгаарлах болон 500 үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгж болон компаниудын ажлыг зогсоох зэрэг арга хэмжээг авах юм байна.
