solongonews
Үхэр өсгөн үржүүлж баяжин чинээлэгжсэн Лю Шүлинь
2021-06-12 20:56
Үхэр өсгөн үржүүлж баяжин чинээлэгжсэн Лю Шүлинь

   Дэлгэр зуны эхэн сар; Өвөр Монголын Хянган аймгийн Түчюань шяний Дорж суурингийнн Гуанмин тосгоны Лю Шүлиний гэрийг чиглэн хүрэхэд холоос үхэр мөөрөлдөх нь сонсогдож байлаа. Хашаан дотор алхаж ороход Лю Шүлинь үхэртээ тэжээл нэмээд завгүй ажиллаж байв.

- Өглөө бүр босоод хамгийн түрүүнд өглөөний цайгаа уудаг нь гагцхүү манай гэрийн хүмүүс биш юм. Харин намайг илүү баян болгосон эдгээр үнээнүүд юм. Үнээ бол хүнтэй адилхан, та тэдэнд анхаарал халамж тавьж байж л тэд сайн идэж, сайн өсч таргалдаг гэж Лю Шүлинь тэжээл идэж буй үнээнүүд рүү хараад нүүр дүүрэн жаргалтай инээмсэглэж байлаа.

   Лю Шүлинь 2018 оноос өмнө хонь маллаж байсан бөгөөд санаа их зовж, зүдэрсэн ч мөнгө бага олдог байсан нь түүнийг маш их шаналгаж зовоож байв. Харин шяний намын хорооны нарийн бичгийн дарга Чюй Жэньнянь нөхцөл байдалтай танилцахаар гэрт нь ирэв. Тэрээр Лю Шүлинийй амьдралд тохиолдсон бэрхшээлийн талаар судалж, мэдсэнийхээ дараа түүнд тусалж "Түчюань нутгийг мал аж ахуйгаар хөгжүүлэх" бодлогын талаар нарийвчлан тайлбарлав. Мөн үхэр өсгөн үржүүлэх үр ашигтай төлөвлөгөө гаргаж өгсөн байна, Энэ нь Лю Шүлиньд ядуурлаас ангижирч, баяжих итгэл найдвар төрүүлсэн байна.

    Лю Шүлинь гэр бүлийнхээ 100 гаруй хонийг даруй зарж,  "Түчюань нутгийг мал аж ахуйгаар хөгжүүлэх" зээлээс 200,000 юаний зээл авч, нэг удаад 24 симментал үхэр худалдаж авав. Энэ бол түүний гэр бүлийн хамгийн том аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт юм.

Анх үхэр өсгөн үржүүлж эхлэхэд тэжээн үржүүлэх туршлага дутмаг байсан тул худалдаж авсан үхэрт нь бага сага архаг гэм илэрч байв. Энэ нь Лю Шулинийг түгшээж байв. Аз болоход Түчюань шянь тариаланчдад үйлдвэрлэлээ илүү сайн явуулахад нь туслах зорилгоор "Мал аж ахуй 120" сайжруулсан оношилгоо, эмчилгээний үйлчилгээний төвийг байгуулав. "Мал аж ахуй 120" -ын тусламжтайгаар Лю Шүлинь үржлийн арга зүйгээ байнга өөрчилж, техникийн сургалтанд идэвхтэй хамрагдаж, сайтар судалж, шаргуу хөдөлмөрлөв. Ингээд аажмаар үхэр үржүүлэх  арга туршлагатай болсон байна.

   Одоо Лю Шүлиний амьдрал өмнөхөөсөө эрс өөрчлөгдөж, гэрэл гэгээтэй, уужим, цэвэр цэмцгэр үнээний пин саравчтай болжээ. Үхэр өдрөөс өдөрт тарга тэвээргэ сууж, амьдрал нь өдөр ирэх тусам сайжирч байлаа.

- 2018 онд би "Түчюань нутгийг мал аж ахуйгаар хөгжүүлэх" төслөөс бага хүүтэй зээл авсан. 2019 онд 20 гаруй үнээ зарж, 200,000 гаруй юаний орлого олсон. Би 2020 онд хүүдээ машин, орон сууц авч өгөөд, мөн хөөрхөн ач хүүтэй болсон юм гэж Лю Шүлинь аз жаргалаар дүүрэн ярьж байлаа.

  Хоёр жилийн хугацаанд Лю Шүлинь үхэр өсгөн үржүүлсэнээр 400 гаруй мянган юань олжээ. Дараагийн хөгжлийн төлөвлөгөөнийхөө тухай ярихдаа тэр өөртөө итгэл дүүрэн байсан юм.

- Энэ жил би дахиад 400,000 юань зээлсэн. Хөрөнгө мөнгө нь бэлэн болмогц би үхэр худалдаж авна. Хөдөлмөрлөх боломжтой байхдаа би илүү их зүйлийг хийж, илүү их орлого олохыг хүсч байна гэж сонирхууллаа. Тосгоны олон хүмүүс Лю Шүлинь үхэр маллаж мөнгө олж байгааг хараад түүнээс суралцахаар ар араасаа гэрт нь ирсэн бөгөөд Лю Шүлинь үргэлж мэддэг бүх зүйлээ заадаг байв. Халдвараас урьдчилан сэргийлэх, шавьжнаас хамгаалах, тэжээлийн харьцаа, өдөр тутмын менежмент гэх зэрэг холбогдох технологийг нэг нэгээр нь нарийн хянамгай зааж өгдөг.

Лю Шүлиний дайчлал дор Гуанмин тосгонд 2018 онд 4 өрхийн 80 гаруй толгой үхэр байсан бол одоо 85 өрхтэй 614 толгой үхэртэй болж өсчээ. Үхэр өсгөн үржүүлэх өрхийн тоо, үхрийн тоо толгой бүгд эрс нэмэгдсэн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл