solongonews
Хятадын олон улсын нисэх, сансар судлалын XIV яармаг болно
2022-09-29 16:12
Хятадын Агаарын цэргийн хүчин шинэчлэгдсэн стратегийн агаарын цэргийн хүчний бүтээн байгуулалтын үе шаттай ололт амжилтыг харуулах болно.

   Хятадын XIV удаагийн олон улсын нисэх, сансар судлалын үзэсгэлэн 11-р сарын 08-наас 13-ны өдрүүдэд Гуандүн мужийн Жүхай хотод (Airshow China) зохион байгуулагдана.

Хятадын Агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Шэнь Жинькэ 09-р сарын 27-нд болсон Хятадын агаарын үзэсгэлэнгийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: 

- XIV удаагийн Хятадын агаарын үзэсгэлэн нь Ардын агаарын хүчин байгуулагдсаны 73 жилийн ойтой давхцаж байна. Агаарын цэргийн хүчин нь шинэчлэгдсэн стратегийн агаарын цэргийн хүчний бүтээн байгуулалтын үе шаттай үр дүн, түүнчлэн алсын тусгалын стратегийн төсөөлөл, агаарын цохилт, нисгэгчгүй ажиллагаа зэрэг чадваруудыг харуулах болно.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл