solongonews
Хятадын дижитал байгуулалтын дээд хэмжээний III уулзалт болно
2020-09-18 09:13
Хятадын дижитал байгуулалтын дээд хэмжээний III дахь уулзалт болно.

  Хятадын дижитал байгуулалтын дээд хэмжээний 3 дахь удаагийн уулзалт энэ оны 10-р сарын 12-14-ний өдрүүдэд Фүжөү хотноо онлайн болон оффлайн байдлаар зэрэг явуулах юм байна.

09-р сарын 17-нд болсон Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны хэвлэлийн бага хурлын үеэр Интернэт сүлжээний үндэсний мэдээллийн албаны орлогч дарга Ян Шяовэй:

- Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт "Инновацид суурилсан дижитал өөрчлөлт, оюун ухаанаар удирдамж болгосон өндөр чансаатай хөгжил" уриан дор болж, дээд хэмжээний уулзалтад нээлтийн ёслол, гол форум, салбар форум, дижитал байгуулалтын үр бүтээмжийн үзэсгэлэн, дижитал инновацийн тэмцээн, дижитал эдийн засгийн хэрэглээний 100 гаруй төслийг танилцуулах, хаалтын үйл ажиллагаа зэрэг 7 том төрлийн агуулгаас бүрдэнэ гэж танилцууллаа.

Фүжянь мужийн засаг даргын байнгын орлогч Жао Лүн:

- Үзэсгэлэнгийн үеэр мэдээллийн үйлчилгээний түвшинг улам дээшлүүлэхийн тулд царай танигч, дижитал үнэмлэхийг батламжлах зэрэг шинэ технологийг ашиглана. Үүнээс гадна, бүх талбай заалыг 5G сүлжээнд хамруулж, метроны зогсоолын царай танигч, ухаалаг машины зогсоол зэргийг ашиглаж, зочид төлөөлөгчдөд дижитал технологийн хязгааргүй их “увдис”-ыг мэдрүүлэх болно гэж танилцуулсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл