Нимбэг таны арьс болон шүдэнд яаж туслах вэ?
2015-12-28 18:21
Нимбэг бол шидэт жимс гэсэн үг. Түүнийг сорив арилгахад, мөн шүд цайруулахад хэрэглэдэг гэдгийг та мэдэх үү?
Нимбэг бол шидэт жимс гэсэн үг. Түүнийг арьсны сорив арилгахад, хар батга арилгахад, мөн шүд цайруулахад хэрэглэдэг гэдгийг та мэдэх үү? Нимбэг маш их хүчиллэг жимс учраас батганы сорив арилгадаг байх нь ээ. Хэрэглэхэд маш амархан. Таны арьс түлэгдэнэ гэж санаа зовж байгаа бол бага хэмжээгээр хэрэглэхэд болно.
Нимбэгийг нүүрний арьсанд яаж хэрэглэх вэ?
Танд 1ш нимбэг, гоо сайхны хөвөн хэрэгтэй. Нимбэгнээс цэвэр шүүсийг гараараа шахаж гарган авна. Гоо сайхны хөвөнд гарган авсан шүүсийг шингээж арьсыг жигд арчина. Унтахаас өмнө нимбэгээр арчвал илүү сайн. Ингээд л болоо. Үүнийг 7 хоногт 2 удаа хийхэд хангалттай. Өдөр болгон нимбэгний шүүсээр арчиж болохгүй, таны арьс түлэгдчихнэ. Үр дүн бол хэсэг хугацааны дараа мэдэгдэнэ. Магадгүй сар, 2 сарын дараа. Анх арчихад их хорсдог шүү.
Нимбэгээр шүдээ хэрхэн цайруулах вэ?
Танд 1ш нимбэг, хүнсний сода, таваг, хоолны халбага, шүдний сойз хэрэгтэй.Содыг 1 хоолны халбага хэмжээгээр авч тавган дээр тавина. Нимбэгийг 2 хувааж, шүүсийг нь тавган дээрээ гараараа шахаж авна. Нимбэгний шүүс болон нимбэгний хүчил хэрэглэж болохгүй. Шахаж гаргасан цэвэр нимбэгний шүүс, сода 2-ыг хутгана. Бэлэн болсон нэгдлээр шүдээ угааж байгаа юм шиг шүдний сойзоор шүдээ үрнэ. Алива зүйлийн тунг хэтрүүлэх хэрэггүй гэдэг. Энэ зөвлөмжийг 7 хоногт 1 удаа л хэрэглэнэ. Үр дүн сарын дараа гарах болно.
Кана
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
