solongonews
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлийг өөдрөгөөр харж байна
2022-02-11 16:30
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлийг өөдрөгөөр харж байна.

 Хятад дахь шинжилгээ судалгааны ажилд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, төслийн бүтээн байгуулалтыг ахиулж, төв болон баруун бүсэд жишээ үзүүлэх бааз нэмж байгуулах, Хятадын компаниудтай хамтран ажиллах бизнесийн цар хүрээгээ тэлэх зэргээр билгийн улирлын шинэ оны эхэнд гадаадын хөрөнгө оруулалттай олон аж ахуйн нэгж,компаниуд Хятад дахь зохион байгуулалт болон бизнесийн цар хүрээгээ өргөжүүлсээр байна. Үүний зэрэгцээ Хятадын зах зээлийг улам нээлттэй болгох зорилгоор төв болон орон нутгийн засгийн газар гадаад хөрөнгийг тогтворжуулах,гадаа хөрөнгө оруулалттай төслийг дэмжих, илүү олон салбарыг тэлэн хөгжүүлэх талаар олон төрийн бодлогыг нийтлэн хэрэгжүүлэхээр байгаа бөгөөд энэ нь гадаадын хөрөнгө оруулалттай олон аж ахуйн нэгжийн Хятад дахь бизнесээ хөгжүүлэхэд хүчтэй дэмжлэг болсон байна.

Schneider Electric компани дижитал орон зай дахь бизнесийн хөгжлийг цаашид эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Уг компанийн Шямэнь хотод хөрөнгө оруулалт хийсэн дэвшилтэт үйлдвэрлэлийн шугам, Шиань хотод байгуулагдсан судалгаа,хөгжлийн газар, Бээжингийн Ижуан дүүрэгт баригдсан Хятадын програм хангамжийн судалгаа, хөгжлийн төв зэрэг нь бүрэн ажиллагаатай болж, Хятадын зах зээлд илүү дижитал,ногоон, шинэлэг бүтээгдэхүүн нийлүүлж байна.

Schneider Electric компанийн дэлхийн гүйцэтгэх дэд захирал бөгөөд Хятадын бүсийн дарга Инь Жэн “Эдийн засгийн мэдээллийн өдөр тутмын сонин”-д өгсөн ярилцлагадаа "Schneider Electric компани Хятадын дижитал технологийн хөгжлийн орон зайг өөдрөгөөр харж, Хятадын зах зээл дэх судалгаа, хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлэх болно. 2021 он гэхэд бидний компанийн Хятад дахь дижитал судалгаа хөгжлийн ажил эрхэлж бий боловсон хүчин нийт ажилтнуудын 28 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ онд улам бүр нэмэгдэх болно" гэсэн байна.

Мөн 2022 онд Хятадад хөрөнгө оруулалтаа өргөжүүлэхээр төлөвлөж буй гадаадын хөрөнгө оруулалттай олон аж ахуйн нэгж байгаа бөгөөд тэдгээрийн дотор Хятадын төв болон баруун бүс нутаг зэрэг бодлогын дэмжлэг үзүүлж бий бүс нутгуудын гол салбаруудад анхаарлаа хандуулахаар төлөвлөж байна.

Тэдний нэг нь Германы тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Agis групп болох юм. Тус группийн Их Хятадын бүсийн дарга Жан И "Эдийн засгийн мэдээллийн өдөр тутмын сонин”-ы сурвалжлагчид хэлэхдээ, компанийн Бээжин, Шанхай, Гуанжүө дахь тоног төхөөрөмж үйлдвэрлэх гурван төсөл, металлын хатуу хог хаягдлын нөөцийг ашиглах үлгэр жишээ үзүүлэх баазын барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөж бий. Үүний зэрэгцээ стратегийн хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж, Чэндү, Ланьжүө дахь жишээ үзүүлэх баазыг нэмэж байгуулан, Германы байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж үйлдвэрлэх технологи, хог хаягдалгүй цэвэрлэх тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, Хятадад “хог хаягдалгүй хот байгуулах” болон “нүүрстөрөгчийг буруулах” зорилтыг биелүүлэхэд тодорхой шийдлүүдийг өгөхөөр хичээн ажиллана гэжээ. Энэ нь зөвхөн Хятадад хөгжлөө олох гэсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болно.

-Гадаадын томоохон худалдааны нийгэмлэгүүдийн гаргасан тайлангаас харахад Хятад улс хил дамнасан компаниудын хөрөнгө оруулалтын гол газрын нэг хэвээр байна. Тухайлбал Хятад-Германы Худалдааны нийгэмлэгээс гаргасан 2021-2022 оны бизнесийн итгэлийн судалгааны тайланд Хятад дахь Германы компаниуд Хятадын зах зээлийн өсөлтөд итгэлтэй байгаа бөгөөд тэдний 71 хувь нь Хятадад хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж 01-р сарын 25-нд болсон Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны хэвлэлийн бага хурал дээр Хятадын Худалдааны яамны гадаадын хөрөнгө оруулалтын удирдлагын газрын дарга Чэнь Чүньжян мэдэгдсэн байна.

Мөн тэрээр "Одоогийн байдлаар гадаад орчин улам ээдрээтэй байж, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулахад томоохон сорилт тулгарсаар байна. Худалдааны яам 2022 онд гадаадын хөрөнгө оруулалтын өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх, дэмжих бодлогоо сайжруулах, үйлчилгээний түвшинг дээшлүүлэх, платформын үүргийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнесийн орчныг оновчтой болгох зэрэг зургаан чиглэлээр хүчин чармайлт гаргана" гэжээ.

Орон нутгийн засаг захиргаа ч гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдэд гарын үсэг зурах, газардах ажлыг ахиулахын тулд бүх хүчин чармайлтаа гаргаж байна. 02-р сарын 08-нд Шэньжэн хотын Хөгжил шинэчлэлийн хороо “Шэньжэнь хотын үйлчилгээний салбарыг хөгжүүлэх арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө”-г нийтэлж, гол салбаруудыг гадаадад нээлттэй болгохыг түргэтгэхийг санал болгов. Өмнө нь Бээжин хот долоон чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах 25 арга хэмжээ гаргаж, гадаадын хөрөнгө оруулагчдыг Бээжин хотод судалгаа, хөгжлийн инновацын төв, гадаадын судалгаа шинжилгээний төвийг байгуулах, инновацийн платформ нээхийг дэмжихийг санал болгосон байна.

Хятадын Фүжянь муж гадаадын хөрөнгийг ашиглах эерэг урамшууллын механизмыг цаашид боловсронгуй болгож, бүх шатны хөрөнгө оруулалтыг дэмжих хэлтсүүдийн ажлын урамшууллыг нэмэгдүүлж, гарын үсэг зурах төслүүдийн хэрэгжилтийг түргэсгэж, дижитал хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, “Үүлэн хөрөнгө оруулалтын хурал”-д тулгуурласан хэлэлцээрээр хөрөнгө оруулалтыг дэмжих төрөл бүрийн хурал болон арга хэмжээг зохион байгуулсан байна. Фүжянь мужийн Худалдааны танхимын статистик мэдээгээр, эхний улиралд Фүжянь муж гадаадын хөрөнгө оруулалттай 63 гол төсөлд хөрөнгө оруулах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 хувь илүү өсөх төлөвтэй байна гэж нийтэлсэн ажээ.

Өнгөрсөн онд Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ашиглах талаар төсөөлж байснаас илүү амжилт гаргасны үндсэн дээр дээд түвшний нээлттэй байдлыг эрчимжүүлж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхийн дагуу Хятадын зах зээлийн татах хүчнийг улам нэмэгдүүлэн, тогтвортой гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглүүлж чадна гэж зарим судалгаанд онцолсон байжээ.

Худалдааны яамны тоо баримтаас үзвэл 2021 онд Хятад улсын гадаад хөрөнгийн бодит хэрэглээ 1 триллион 149 тэрбум 360 сая юань хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14.9 хувь нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалтын нийт хэмжээ шинэ дээд амжилтад хүрсэн байна. Мөн энэ нь Хятад улсын гадаадын хөрөнгийн шингээлт, ашиглалтын хэмжээ анх удаа триллион юанийн босгыг давсан тохиолдол юм. Эдгээрээс өндөр технологийн салбарт гадаадын хөрөнгийг бодитоор ашигласан хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 17.1 хувиар нэмэгдэж, зүүн, төв, баруун бүсийн хөрөнгө оруулалт бүх талаар нэмэгдсэн гэсэн үзүүлэлттэй ажээ.

Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвийн Эдийн засгийн судалгааны газрын орлогч дарга Лю Шяндүн “Эдийн засгийн мэдээллийн өдөр тутмын сонин”-д "Хятад улсын эдийн засгийг өндөр чанартай хөгжүүлэхэд гадаадын хөрөнгийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэх ёстой. Үүний улмаар гадаадын хөрөнгө оруулалт болон түүний дэвшилтэт технологи, менежментийн туршлагыг үргэлжлүүлэн нэвтрүүлэх хэрэгтэй гэжээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг илүү сайн тогтворжуулахын тулд Хятад улсын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн хэрэгцээг хангах, сул талуудыг нөхөх зэрэг чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, технологийн шинэчлэл, ногоон хөгжил, чанар, үр ашгийг дээшлүүлж, ханган нийлүүлэлтийн сүлжээ болон үйлдвэрлэлийг өндөр чанартай хөгжилд хүргэх шаардлага тавих хэрэгтэй" хэмээн санал болгов.

Хятад улс сүүлийн жилүүдэд бизнес эрхлэх орчныг оновчтой болгон, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн компанийн Хятад дахь үйл ажиллагаанд нэн сайн үйлчилгээ үзүүлэх тал дээр хичээн ажиллаж байна гэж Хятадын Худалдааны яамны судалгааны газрын судлаач Не Пиншян танилцуулсан байлаа. Үүнд,эрхийг сааруулах, зохицуулалт, үйлчилгээний шинэчлэлийг гүнзгийрүүлж, бизнесийн орчны үнэлгээний механизмыг боловсронгуй болгож, үнэлгээг эрчимжүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд төслийн үйлчилгээний баталгааны механизмыг бий болгож, үйлчилгээг боловсронгуй болгоно. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гомдол гаргах механизмыг цаашид боловсронгуй болгож, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах нь Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хүлээлтийг цаашид тогтворжуулах болно.

- 2022 онд Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах өргөн боломж байна гэж үзэж байна. Жишээлбэл,бүс нутгийн хөгжлөөс харвал,төв,баруун бус нутгийн гадааны хөрөнгө оруулалтын ашиглалтын орон зай үргэлжлэн өргөжин тэлэх болно. Үүнээс гадна гадаад хөрөнгө оруулалттай үйлчилгээний салбарын хөгжлийн орон зай маш их байгаа. Үйлчилгээний салбар бол Хятад улсын өнөөгийн болон ирээдүйн нээлттэй байдлын гол бөгөөд хүндрэлтэй асуудал юм. Үйлчилгээний салбарын нээлттэй байдлын түвшин, ялангуяа байгууламжийн нээлтийн түвшин дээшилснээр Хятадын үйлчилгээний салбар гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглах боломж бүрдэж хурдасгах болно гэж Не Пиншян танилцуулсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл