Энэ хавар Зүүн Үзэмчин хошууны Мандбулаг суурингийн мал аж ахуйн оронд сурвалжилгын ажлаар хүрсэн юм. Бид машинтай хөдөөгийн шар замаар давхиулж явахад байн байн нэг брэндын машин бидний хажуугаар салхи татуулан зөрөөд байлаа. Би зам дагуулж яваа суурингийн даргаас “Энэ юун олон үнэтэй машинууд вэ? Аль газрын хүмүүс энд явж байгаа бол?” гэхэд “Энэ чинь бүгд манай нутгийн малчдын өөрсдийнх нь машин. Хөдөө нутагт замын нөхцөл сайжирч, ардын амьдралын түвшин ч өдрөөс өдөрт дээшилж байгаа болохоор сайн машин олон болж байна” гэж малчдынхаа чинээлэг амьдралыг бахархан ярьж билээ.
Ийнхүү энэ газрын малчдын жолоодож байгаа үнэтэй машин гэдэг нь чухам ямар ямар брэндийн машин болохыг сонирхоход энэ нутагт JEEP, LAND GRUISER, TOYOTA зэрэг брэндийн машин жолоодож байгаа малчид олон байгаа учир хөдөөгийн шар замаар брэндийн машин жолоодон давхиулах нь тийм сонин хачин зүйл биш болсон байв. Тэгээд ч энэхүү машиныг жолоодож байгаа малчид өөрсдөө их ажилч хөдөлмөрч хүмүүс байх бөгөөд мал аж ахуйн орлогын байдлаас нь үзсэн ч ийм хэмжээний машин жолоодох тэнхээтэй улсууд хэмээн зам дагуулж яваа дарга тайлбарлан ярьж байв.
Бүрэн бус бүртгэлээр Мандахбулаг суурингийн хэмжээнд 400 мянган юаниас дээш үнэтэй машин барьж байгаа малчин айл 18 байгаа бол 200-400 мянган юанийн үнэ бүхий машин барьж байгаа малчин айл өрх 31 байгаа аж.
