solongonews
Ши Жиньпин Тажикстаны ерөнхийлөгчтэй утсаар ярив
2021-03-02 21:10
Ши Жиньпин Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмонтай утсаар ярив.

Хятад улсын дарга Ши Жиньпин 03 дугаар сарын 01-ний орой Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмонтой утсаар ярьсан байна.

Ши Жиньпин хэлэхдээ "Өнгөрсөн жилээс хойш дэлхий нийтийг хамарсан цар тахал, дэлхий нийтэд зуун жилд тохиолдоогүй томоохон өөрчлөлт гарч байгаатай холбогдуулан, Хятад, Тажикстаны ард түмэн харилцан туслалцан, хамтран ажиллаж, нийт салбарын хамтын ажиллагаа үр өгөөжөөө өгч, ялангуяа цар тахлын эсрэг хамтын ажиллагаа тод жишээ болсон. Талууд үндсэн ашиг сонирхлыг хамарсан асуудлаар бие биенээ харилцан дэмжиж байгаа нь Хятад Тажикстаны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөр түвшинг бүрэн харуулсан. Тажикстаны тал үндэснийхээ бүрэн эрх, аюулгүй байдал, тогтвортой байдлаа хамгаалахыг Хятадын тал гуйвшгүй дэмжиж байгаа бөгөөд Тажикистаны талтай “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах санаачилга болон Тажикстаны “2030 он хүртэлх үндэсний хөгжлийн стратеги”-ийг холбохоо эрчимжүүлж, Хятад, Тажикистаны харилцаа тасралтгүй урагш хөгжихийг ахиулахад бэлэн байна" гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо "Энэ жил Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Хятад улс илүү өндөр эхлэлээс өөрчлөлт нээлтийг ахиулах нь Хятад, Тажикстаны бүх талын хамтын ажиллагааны шинэ боломжийг авчрах болно. Хоёр тал эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, дэд бүтцийн түншлэл, дижитал эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагаагаа ерөнхийд нь ахиулж, “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах чухал төслийн бүтээн байгуулалтыг тэргүүлэн ахиулах ёстой юм. Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн Тажикстаны талын чанарлаг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг илүү олноор импортлоход Хятадын тал бэлэн байна. Тажикстаны талд вакцины тусламж үзүүлж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцын бүтээн байгуулалтыг урагшлуулахад Хятадын тал бэлэн байна. Энэ онд ШХАБ байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Тажикстаны талын ээлжит дарга орны ажлыг Хятадын тал бүх хүчин чармайлтаар дэмжиж, Тажикстаны талтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, ШХАБ шинэ гараанаас илүү сайтар хөгжихийг ахиулах болно" гэв.

Эмомали Рахмон илэрхийлэхдээ "Дарга Ши Жиньпин болон Хятадын ард түмэн сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байна. Хятад улс нь ирж буй жилдээ шинэ ололт амжилтад хүргэхийг хүсэж байна. Хятад улс ядуурлыг бууруулах салбарт түүхэнд үлдэх аугаа амжилтыг бүтээсэн байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн КОВИД-19 халдварын эсрэг тэмцэлд Хятадын тал чухал хувь нэмрээ оруулсныг Тажикстаны тал өндрөөр үнэлэн сайшааж байна. Хятадын талтай нягт харилцаа холбоотой байж, ШХАБ-ын ээлжит жижүүр дарга орны ажлаа амжилттай биелүүлэн, нэгэн удаагийн амжилттай ШХАБ-ын дээд хэмжээний хурлыг зохион байгуулахыг Тажикстаны тал хүсэн найдаж байна" гэв.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : Синьхуа нет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл